Шүршүүрт орохдоо яагаад нүүрээ угааж болохгүй вэ?

Шүршүүрт орохдоо нүүр будалтаа арилгах нь амар байх боловч энэ нь таны арьсны эрүүл мэндэд илүү хор хөнөөл учруулж болзошгүй юм. Таны нүүрний арьс таны биеийн арьснаас илүү мэдрэмтгий байдаг бөгөөд хэрэв та хүйтэн шүршүүрт орох биш л бол нүүрээ халуун шүршүүрт хүргэхээс сэргийлэх хэрэгтэй.

Бид та бүхэнд нүүрний арьсаа хэзээ чшүршүүрийн усанд хүргэхгүй байх талаар бяцхан зөвлөгөө хүргэж байна.

1. Энэ нь батгыг илүү хүндрүүлдэг

Удаан хугацаараар, халуун шүршүүрт орох нь таны арьсыг эрүүл байлгаж, хамгийн сайхан харагдахад туслах шаардлагатай байгалийн тосыг устгаж байдаг. Хэрэв таны арьс аль хэдийн хуурай болсон бол шүршүүрт орохдоо нүүрээ угаах нь асуудлыг улам дордуулна. Та халуун шүршүүрт орсныхоо дараа хуурайшсан байдлыг арилгахын тулд их хэмжээгээр чийгшүүлэгч түрхэх нь таны арьсыг батга болон бусад арьсны халдварт өртөмтгий болгож болзошгүй юм. Тиймээс та нүүрний арьсаа аль болох хүйтэн усаар угаагаарай.

2. Энэ нь таны арьсны өнгөнд нөлөөлж болзошгүй

Шүршүүрт орохдоо нүүрээ угааснаар таны арьс улаавтар харагддаг. Шүршүүрт байгаа халуун ус таны нүүрний судаснуудыг тэлэхэд хүргэдэг бөгөөд энэ нь хацар дээрх хялгасан судсыг гэмтээж болзошгүй юм. Энэ нь эргээд хялгасан судасны сүлжээ буюу rosacea ил харагдах арьсны нийтлэг өвчинд хүргэж болзошгүй юм.

3. Эрт үрчлээ үүсгэж болзошгүй байдаг

Та удаан халуун шүршүүрт орсны дараа хуруунууд тань яаж үрчлээтэж болдгийг анзаарсан байх. Энэ нь халуун ус таны арьсны чийгийг арилгаж, арьсны хамгаалалтын давхаргыг гэмтээж чийгийг арилгадагтай холбоотой юм. Үүнтэй адил нүүрний арьс ч бас халуун усанд тогтмол орвол илүү хурдан хөгширдөг.

4. Эрүүл арьсыг илүү мэдрэмтгий болгодог

Нүүрээ шүршүүрт угааж цэвэрлэх нь эрүүл арьсыг шууд гэмтээж болно. Халуун ус нь эрүүл арьсанд сөргөөр нөлөөлж, хуурай, эмзэг болгодог. Ялангуяа өвлийн улиралд арьс хуурайших, цочроход илүү өртөмтгий байдаг тул халуун шүршүүрт орохгүй байхыг зөвлөж байна.

5. Таны арьсыг загатнуулдаг

Олон хүмүүс шүршүүрт орсны дараа арьс нь бага зэрэг загатнахыг мэдэрдэг. Энэ мэдрэмж нь ихэвчлэн хөнгөн бөгөөд богино хугацаанд л үргэлжилдэг. Гэхдээ халуун шүршүүрт орж нүүрээ тогтмол угааж байвал арьс загатнаж, бүр хуурайшиж хуулрахад хүргэдэг.

Шүршүүрт орсны дараа таны арьс ямар байдгийг та анзаарсан уу? Та нүүрээ шүршүүрт угаадаг уу? Угаалтууртаа угаадаг уу?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!