Хэрэв жимс, хүнсний ногоо идэхгүй бол бидний биед юу болох вэ?

Сэтгэцийн хямрал, биеийн муухай үнэр, алсын хараа муудах нь жимс, ногоо идэхээ больсон тохиолдолд бидний оюун ухаан, биед тохиолдож болох цөөн хэдэн хямрал юм. Хүнсний ногоо, жимс жимсгэний найрлагад өөр ямар ч хоол хүнсэнд байдаггүй маш олон шимт бодис байдаг бөгөөд хэрэв бид идэхээ боливол бидний эрүүл мэндэд янз бүрийн асуудал үүсч магадгүй байдаг.

Та бидний бэлтгэсэн мэдээллээс жимс, хүнсний ногоо бидний биед ямар ач тустайг ойлгох болно.

Танд шөнийн хараа муудах асуудал тохиолдох магадлалтай

Хэрэв бидний шөнийн хараа муудвал харанхуйд унах эрсдэл өндөр болж, шөнийн цагаар аюулгүй зорчиход эрсдэлтэй болно. Харанхуйд байгаа зүйлийг харахын тулд бидний нүдэнд А аминдэм хэрэгтэй бөгөөд үүнийг ретинол ба бета-каротин гэсэн 2 зүйлээс олж авдаг. Ретинолыг загасны тос, өндөгнөөс авдаг боловч уг бодис нь хэт ихэдвэл хордлого үүсгэдэг. Харин хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэж байхдаа бета-каротиныг авдаг бас мөн адил хэтрүүлэн хэрэглэвэл хордлогын аюултай.

Таны биеэс ер бусын муухай үнэр үнэртэж болзошгүй

Бидний биеэс ялгарч буй үнэрт нөлөөлдөг хэд хэдэн хүчин зүйл байдаг. Нүд, үсний өнгөний нэгэн адил, хөлс булчирхайгаасаас гардаг байгалийн үнэр нь удамшлыг тодорхойлдог. Үүнээс гадна бидний идэж буй хоол хүнс бидний биеийн үнэрт ихээхэн нөлөөлдөг. Хүнсний ногоо, жимс жимсгэнэ иддэг хүмүүс хэсэг хугацаанд саван, дезодорант хэрэглээгүй байсан ч хамаагүй илүү тааламжтай үнэртэй болохыг судалгаагаар тогтоожээ.

Хүнсний ногоо, жимс жимсгэнээс татгалзах нь сэтгэцийн хямралыг өдөөж болно

Эрдэмтэд бидний гэдэс, тархи хоёр хоорондоо нягт холбоотой байдаг гэж үздэг. Тэнцвэртэй хоол тэжээл нь бидний биеийн хэлбэрт нөлөөлдөг төдийгүй бидний сэтгэцийн эрүүл мэндэд зайлшгүй шаардлагатай байдаг. Олон төрлийн судалгаагаар хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэхээс татгалзвал сэтгэцийн хямралд орох эрсдэл өндөр байдгийг тогтоосон байна. Сэтгэл гутралд орох нь биднийг эрүүл бус хоол идэхэд хүргэдэг гэсэн нийтлэг ойлголт байдаг боловч эрүүл бус хооллолт нь сэтгэцийн хямралын гол шалтгаан биш юм.

Таны цусны даралт ихэсдэг болох магадлалтай

Жимс, хүнсний ногоо бага хэрэглэдэг, бага иддэг хүмүүс өдөр тутмын хоолны дэглэмийн гол хэсэг болгон хэрэглэдэг хүмүүстэй харьцуулахад цусны даралт ихсэх эрсдэл өндөр байдаг. Эмнэлэг болон эмч нар даралт ихтэй хүмүүст жимс, хүнсний ногоо ихээр агуулсан хоолны дэглэм барихыг зөвлөдөг байна.

Хоол боловсруулах эрхтэн тогтолцооны асуудал үүсгэж болно

Хүнсний ногоо, жимс жимсгэнэ нь усанд уусахгүй, ислэгээр баялаг байдаг учир бүдүүн гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулдаг учир өтгөн хатах эрсдлээс хамгаалдаг гэж үздэг. Хоол тэжээлийн мэргэжилтнүүд өтгөн хаталттай хүмүүст зориулсан зөвлөмжийн жагсаалтдаа хүнсний ногоо, жимс жимсгэнэ идэж эхлэхийг зөвлөдөг.

Магадгүй таны биед цусны бүлэгнэл үүсэж болзошгүй

Үүнд Усан үзэм, ногоон навчит ургамлууд, сармис нь цус өтгөрөх, бүлэгнэлээс хамгаалах чухал үүрэгтэй. Нэмж дурдахад жимсэнд агуулагдах витамин С нь цусны өтгөрөлтийг эрс бууруулдаг тул бидний цус, болон зүрхэнд маш чухал үүрэгтэй.

Таны арьс ядарсан мэт хар хүрээ үүсч болно

Нүдний доорх хар хүрээ нь олон хүчин зүйлээс үүдэлтэй байдаг бөгөөд үүнд цусны урсгал буурч, улмаар арьсны хөхрөлт үүсч болдог. Брокколи, бууцай, байцаа, шанцай зэрэг ургамалд агуулагддаг К витамин нь бидний зүрх цусыг биеэр чөлөөтэй дамжуулахад тусалдаг. Энэхүү витамины дутагдал нь арьсны өнгийг жигд бус болгож, арьсны гэмтэл, цэнхэр , хар хүрээ үсгэж өнгийг алдагдуулж байдаг.

Та хүнсний ногоо, жимс хэрэглээгүйгээс болж ойр ойрхон шүдний эмнэлэгт хандах шаардлага гарна

Алим эсвэл бусад эслэгээр баялаг жимс, хүнсний ногоо идэх нь шүдээ сойз мэт байгалийн цэвэр аргаар цэвэрлэж байгаатай л адил байдаг. Жимс, хүнсний ногоонд А, С витамин, кальци агуулагддаг тул бидний шүдийг бэхжүүлж, унахаас сэргийлдэг Бид ислэгээр баялаг хүнс зохих ёсоор хэрэглэхэд хүчил нь бактерийг устгадаг байна.

Танд хүнсний ногоо, жимс идэх дургүй найз эсвэл гэр бүлийн гишүүн байдаг уу? Тэдэнд бидний мэдээллийг хүргээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!