Таныг бусдаас илүү ухаалаг гэдгийг батлах 10 шинж тэмдэг

Хүн бүр хувьдаа өөрсдийгөө оюуны өндөр чадамжтай гэж боддог байж магадгүй. Гэнэтийн мэргэн санаа, таамаглал нь бидэнд ийм сэтгэгдэл төрүүлдэг байна. Зарим үед Алберт Эйнштейн шиг мэргэн санаа олох нь бүр ч илүү сайхан сэтгэгдэл төрүүлэх нь бий.

Бид та бүхэнд хүний далд оюуны чадамжийг илэрхийлдэг 10 шинж тэмдгийг бэлтгэн хүргэж байна.

1. Байнга уйдах мэдрэмжтэй байх

Ухаантай хүмүүс энгийн зүйл хийж байх үедаа байнга уйддаг аж. Энэ нь мэдлэг, чадвар оюун ухаан нь илүү хөгжсөн хүмүүс энгийн ажлыг хийхдээ бүх боломжоо ашиглаж чаддаггүйтэй холбоотой юм.

Та тэдэнтэй хэт энгийн гэрийн ажил, гал тогооны засвар, үл хөдлөх хөрөнгийн талаар ярих үед тэд тийм ч сайн хариултыг өгөхгүй л боловуу. Харин та хийсвэр сэтгэлгээт том сэдвээр ярилцах нь илүү үр дүнтэй юм.

2. Жинхэнэ наснаасаа илүү залуу мэт мэдрэх хандлага

Өндөр оюуны чадвартай хүмүүс илүү урт насалдаг гэх сонирхолтой баримт бий. Түүгээр ч барахгүй өсвөр насандаа бидний оюун ухааны түвшин өндөр байх тутам хөгшрөх тусам өөрийгөө залуу мэт мэдрэх магадлал өндөр байдаг. Шарон Стоун бол үүний жишээ юм. Тэр хэзээ ч сэтгэлдээ хөгширдөггүй. Түүний IQ 154.

3. Байнгын экзистенциал хямралтай байх

Ихэвчлэн гоц ухаантай хүмүүс амьдралдаа тохиолдож буй хямралынхаа талаар ярьж гомдоллодог. Энэ нь амьдралын гол зорилгоо олоход тусалдаг бөгөөд гомдоллохоо больвол сэтгэцийн том асуудалд орох эрсдэлтэй байдаг аж.

4. Романтик харилцаа тогтооход бэрхшээлтэй байдаг

Маш ухаалаг хүмүүс үргэлж хүн бүрийн биширдэг хүн байдаггүй. Судалгаанаас үзэхэд 120 -аас дээш IQ -тай хүмүүс ихэвчлэн ганцаардмал байдаг бөгөөд тэд ихэнхдээ IQ -ийн чадамж багатай хүнийг сонгох нь элбэг байдаг.

5. Хумсаа мэрэх зуршил

Ухаантнууд муу зуршлаасаа салах нь бусад хүмүүстэй харьцуулахад илүү хэцүү байдаг. Хумсаа мэрэх зуршил нь хүний амьдралд стресс ихэсч буйг илтгэдэг төдийгүй өгсөн үүрэг даалгаврыг аль болох хурдан биелүүлэхийг хичээдэг төгс хүмүүс гэж тодорхойлж болно.

6. Мартамхай

Суут ухаантнууд ч бас өөрийн гэсэн сул талтай байдаг. Тэд өөрсдийн гайхалтай төсөөлөл, бодлоос болж өөрсдийн өдөр тутмын ажлыг ч мартах үе бий.

7. Асуудлыг өөрөөр нь шийдвэрлэх чадвар

Алдарт тэрбумтан Билл Гэйтс хэлэхдээ “Илүү зүйлийг зохион бүтээхийн тулд тэр зүйлээ маш сайн ойлгох хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Энэхүү хэллэг нь бидний оюун ухаан хэрхэн ажилладаг гэдгийг харуулж байна. Бүтээлч байхын тулд та эргэн тойрныхоо зүйлийн мөн чанарыг ойлгох хэрэгтэй.

Өдөр тутмын амьдралдаа асуудлыг анхны яг байгаагаар нь шийдвэрлэх аргыг ашиглах нь оюун ухааны чадамж өндөр байгааг илтгэх бөгөөд бүтээлчээр сэтгэх чадвар нь үүний тод жишээ юм.

8. Ихэнхдээ хоцордог

Ажил болон хичээлдээ байнга хоцордог хүмүүс оюуны чадамж сайтай байх магадлал өндөр байдаг. Төлөвлөгөөгөө товлосон хугацаандаа биелүүлж чадахгүй байгаа хүмүүс илүү бүтээлч сэтгэлгээтэй байдаг бөгөөд үнэн хэрэгтээ нилээд өөдрөг үзэлтэй байдаг.

9. Өөртөө болон уруу татагчдад үгүй гэж хэлэх чадвар

Тэвчээр бол эерэг шинж чанар биш харин оюуны хөгжлийн үзүүлэлт юм. Эрдэмтэд зарим зүйлийг сайтар тунгаан бодож чаддаг, уруу таталтыг эсэргүүцэж чаддаг хүмүүсийн оюун ухааны түвшинг шалгахад илүү сайн үр дүн үзүүлдэг гэж үздэг.

10. Өөрийгөө ухаалаг гэж үздэггүй

Сэтгэл судлалд мэдлэг чадвар багатай хүмүүс ихэвчлэн оюуны чадвараа хэт өндөр үнэлдэг. Үүнийг Даннинг –Крюгер нөлөөлөл (Dunning kruger effect) гэж нэрлэдэг. Харин оюуны чадамж өндөртэй хүмүүс өөрсдийгөө үргэлж мэдлэг дутмаг гэж үздэг.

Бидний бэлтгэсэн мэдээллээс та найз нөхөдөө харч чадсан гэдэгт итгэлтэй байна. Та бидэнтэй сэтгэгдлээ хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!