Дуучин Аделийг танигдахын аргагүй болтлоо өөрчлөгдөхөд хүргэсэн зүйл юу вэ?

Өдгөө 33 настай дуучин Адель өмнө нь хүчтэй дуу хоолой, чихэнд биш зүрхэнд хүрдэг дуунуудаар хүмүүсийн хайрыг татаж, анхаарлын төвд ордог байсан бол одоо тэрээр өөрийн өөрчлөлтөөр шуугиан тарих болжээ.

Өдөр ирэх тусам өнгөжин жавхаажиж, улам бүр үзэсгэлэнтэй, дур булаам болсоор буй дуучин бүсгүйн нууцыг хүн бүр сонирхоно. Харин түүнийг ингэж их өөрчлөгдөхөд хүргэсэн зүйл гэвэл салалт аж. 2016 онд тэрээр Саймон гэх залуутай гэр бүл болсон ч, 5 жилийн дараа албан ёсоор салсан билээ. Хосууд хоёр тийш болсны дараагаас дуучин бүсгүй өөртөө өөрчлөлт хийж, огцом турж эхэлсэн юм.

Харин түүний шинэхэн учрал, болзоот залууг Рич Пол гэдэг. Спортын агент залуутай хамт яваа зургууд сошиалаар цацагдсан төдийгүй тэд хамтдаа сагсанбөмбөгийн тоглолт үзэж буй нь олны нүдэнд ил байв. Үүгээр үл барам Адель шинэхэн харилцааныхаа талаар сэтгүүлд ч ярилцлага өгөөд амжжээ. Тэд хоорондоо их нийцтэй байгаа, хамт байхдаа тухтай байдаг, хэн хэнийхээ хүүхдүүдтэй уулздаг гэхчлэн харилцааныхаа талаар дэлгэсэн байна.

Дуучин бүсгүйн гадаад төрхийн өөрчлөлт, амьдралд гарсан өөрчлөлт зэрэг нь түүнийг амьдралаа шинээр эхлэх боломжийг олгосон аж. Адель энэ талаараа “Хүн амьдралаа бас өөрийгөө өөрчлөхөд хэзээ ч оройтдоггүй. Би 30 гарчихсан гээд бууж өгөөд тавгүй тухгүй байгаа тэр амьдралтайгаа зууралдаж үлдсэн бол өөрийгөө уучлахгүй байсан. Үнэндээ амьдрал утгагүй болчихсон. Тэр хүчтэй хайр байхгүй, тэр амар тухтай амьдрал ч байхгүй. Сүүлдээ өөрийгөө ч алдчихсан мэдрэмж төрсөн. Эцэст нь зоримог шийдвэрүүд гаргаж өөрийгөө өөрчилсөн, үнэхээр их хичээсэн, бууж өгөхийг хүсээгүй” хэмээжээ.

Өөрийнхөөрөө амьдрах, хүссэнээрээ өөрийгөө өөрчлөхөд хэзээ ч оройтохгүй болохын бодит жишээ нь Адель билээ. Түүнээс үлгэр дуурайлал авч, өөртөө өөрчлөлт хийхээр хичээж буй бүсгүйчүүд ч олон байгаа юм. Та ч бас түүний нэг болж, өөртөө хэрэгтэй байгаа өөрчлөлтөө өнөөдрөөс эхлээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!