Жинс өмсөхдөө олон охидын гаргадаг нийтлэг 15 алдаа

Загвар зохион бүтээгч Леви Страусс 1871 онд жинсэн өмдийг зохион бүтээжээ. Түүнээс хойш энэхүү хувцас нь олон өөрчлөлтийг туулж, дэлхийн өнцөг булан бүрт байгаа бараг бүх хүмүүсийн амьдралын салшгүй хэсэг болжээ. Хүн бүрийн хувцасны шүүгээнд 2-3 жинс байдаг гэхэд хилсдэхгүй.

Бид та бүхэнд жинсэн өмд өмсөхдөө олон охид ямар алдаа гаргадаг талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Жинсэн даавуун цамц

Өнөө үед жинсэн өмд дахин тренд болсон тул та жинсэн өмдтэй жинсэн цамц өмсөж болно. Та жинсэн өмднийхөө өнгөтэй яг адил өнгөтэй цамц өмсөх хэрэггүй. Та арай өөр өнгийн цамц өмсвөл таны дүр төрхийг илүү тод харагдуулж өгнө.

2. Буруу урттай шулуун жинсэн өмд

Шулуун жинсэн өмд бол бүх хүмүүсд байдаг нийтлэг өмд юм. Ийм өмд улам загварлаг болж, өнөө үед маш их алдартай болсон. Шулуун жинсэн өмд шагайнд хүрэх ёстой бөгөөд өмсөж буй гуталд хүрэх юм бол таны хөлийг бүдүүн харгадуулдаг.

3. Замбараагүй загвартай

Жинсэн өмдний доод тал нь хэтэрхий урт, эсвэл саглагар амархан хөвөгдөх материалтай бол энэ нь тийм ч сайхан харагддаггүй. Гэсэн хэдий ч та уг загварын өмдийг өөрөө цэвэрхэн, шулуун оёж болно.

4. Буруу суулттай өмд

Суултын өндөр, өөрөөр хэлбэл жинсэн өмдний бүсэлхийгээс хөлний хоорондох оёдол хүртэлх зай нь тухайн өмд тухайн хүнд хэрхэн харагдахад ихээхэн нөлөөлдөг. Биеийн онцлог, урт гэх мэтийг анхаарч үзэх нь зүйтэй юм. Жишээлбэл, өндөр суулттай жинсэн өмд урт биетэй өндөр эмэгтэйн хувьд өндөр биш харагдаж болно.

5. Нарийн гутал

Нэгдүгээрт, гутал өмсөхдөө нарийн жинсэн өмд сонгох нь дээр. Сул загварууд нь өвдөг дээр эвгүй атираа үүсгэдэг. Хоёрдугаарт, та өргөн, бага зэрэг нугалаастай гутал сонгох хэрэгтэй.

6. Гуталныхаа дотор талд өмдөө чихэж өмсөх

Жинсэн өмд нь өмсөж буй гутлынхаа түрийнээс хэт урт байвал зохимжгүй харагддаг. Хэрэв жинсэн өмд гутлын түрий хэсэгт 0.4-0.8 хэмжээтэй байвал энэ нь илүү сайхан харагдах болно.

7. Өндөр суудалтай жинсэн өмд бүсэлхийг тэр чигээр нь халхалах

Өндөр суудалтай өмд нь хэдэн жилийн турш тренд байсан бөгөөд өмсөхөд ч тухтай. Гэсэн хэдий ч танд дунд зэргийн өргөлттэй өмд нь илүү сайхан харгдана. Та уг өмдөө өмсөхдөө бүсэлхийнээс дээш татаж тэлээлэх хэрэггүй. Эс тэгвэл хөл хооронд тань эвгүй атираа үүсч гуяыг бүдүүн харагдуулдаг.

8. Таны гуя хэсгийг хэт барьсан тарпицан өмд

Та заавал чиг хандлагыг дагах ёсгүй, харин биеийнхээ онцлогийг харгалзан үзэх хэрэгтэй. Жишээлбэл, өмдний өвдөгний хэсэг жигд загварын загвартай жинсэн өмд сонгох хэрэгтэй. Хэрэв та элсэн цаг шиг ийм загвартай өмд сонговол таны гуяыг маш бүдүүн харагдуулна.

9. Жижиг суудалтай өмдийг доош болгож өмсөх

Хэрэв та жижиг суудалтай өмдөө доош болгон өмсвөл загварлаг мөн өндөр харагдана. Хэрэв та өндөр биш л бол ингэж өмсвөл маш сул дорой харагддаг.

10. Хэтэрхий урт бариу жинсэн өмд

Өнөө үед шагайгаар татсан тайралттай жинс моодонд орж байгаа тул хэт урт бариу эсвэл өмдөө нугалж өмсөх нь тийм ч сайхан харагдахгүй.

11. Намхан суудалтай өмд болон топ

Намхан суудалтай жинсэн өмдийг топтой хамт өмсөхийг зөвлөж байна. Энэ нь таныг илүү туранхай харагдуулна.

12. Буруу урттай жинсэн өмд

Урт жинсэн өмдний хамгийн тохиромжтой урт нь шалнаас 1.27 см өндөр юм. Богинохон өмд нь таны хөлийг илүү том харагдуулдаг. Маш урт өмдний үзүүр хэсэг шалан дээгүүр чирэгдэж, бохирдож харагдах болно.

13. Хэт том жинсэн өмд

Жинсэн өмд худалдаж авахдаа бид ихэвчлэн 2 размерын хооронд эргэлздэг. Гэхдээ туршлагатай загвар өмсөгчид жижиг загвар худалдаж авах нь дээр гэдгийг мэддэг. Өмд нь өмсөж байх үед сунах бөгөөд илүү том хэмжээтэй жинсэн өмд маш буруу сонголт болно.

14. Тохиромжгүй арын халааснууд

Арын халаасны хэлбэр, байрлал нь биеийн хэлбэрийг танихын аргагүй өөрчилж чаддаг. Тиймээс өргөн халааснууд нь ташааг илүү өргөн хэлбэргүй болгоно. Өндөр оёсон халаас нь хөлийг уртасгаж, биеийн хэлбэр нь илүү сайхан харагдуулах болно.

15. Бариу жинс болон тэлээ

Бариу жинс нь 5 жилийн өмнөх шиг алдартай биш байгаа ч гэсэн хүмүүс өмссөн хэвээр байгаа. Та тэлээ тэлээлэн өмсвөл илүү сайхан харагдана. Өнөө үед тэлээ, бүс нь маш тренд болж байгаа.

Та жинсэн өмдөө хамгийн гоё харагдуулахын тулд ямар аргыг хэрэглэдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!