Нярай хүүхдээс ч илүү хурдан унтахад туслах энгийн боловч үр дүнтэй арга

Шөнө нойр хүрэхгүй байх нь танд маш хэцүү байдаг л биз дээ. Насанд хүрэгчдийн 30-35% нь нойргүйдэлтэй байдаг гэсэн судалгаа бий. Энэ нь нэлээд түгээмэл тохиолддог ноцтой асуудал юм. Аз болоход, Саймон Фрейзерийн их сургуулийн танин мэдэхүйн шинжлэх ухааны профессор, доктор Люк П.Боудоин нярай хүүхдээс илүү хурдан унтахад нь туслах хялбар аргыг танилцуулсан байна.

Бид та бүхэнд хурдан унтах гайхалтай аргыг танилцуулж байна.

Сэтгэхүйн дасгал

Доктор Люк өөрийн аргыг “Сэтгэхүйн дасгал” гэж нэрлэсэн бөгөөд энэ нь төсөөлөхөд хялбар объектуудыг төсөөлөх аргыг хэлдэг. Тэрээр хэлэхдээ энэ арга нь таныг унтуулахгүй санааг тань зовоож байгаа асуудлуудыг мартуулдаг. Гэхдээ энэ нь дүрслэхэд тийм ч хялбар биш учраас өөрийн бүтээсэн “MySleepButton” апп-ийг ашиглахыг зөвлөж байна. Аппликейшн нь танд зориулагдсан үгсийн жагсаалтыг сонгоход тусалдаг бөгөөд та хэлж буй үгийг төсөөлөхөд л хангалттай.

Таны төсөөлөл таныг унтуулах болно

Хэрэв та унтахын тулд апп ашиглахыг хүсэхгүй байгаа бол энэ аргыг өөрөөр ашиглаж болно. Үүнийг хийхийн тулд та санамсаргүй 5-аас доошгүй үсэг агуулсан үг бодож үсэг тус бүрээр эхэлсэн обьектуудыг төсөөлөн бодох явдал юм.

Жишээлбэл:

  • Сансрын нисгэгч
  • Хонь
  • Арслан
  • Заан
  • Үзэг

Гэхдээ та стресстэй эсвэл сөрөг сэтгэл хөдлөлийг өдөөсөн үгсийг бүү бодоорой.

Аргыг туршиж үзэв

Энэ арга нь үр дүнтэй эсэхийг шалгаж үзэхээр 154 нойрны асуудалтай оюутнуудыг судалгаанд хамруулсан байна. Уг судалгаагаар оролцогчид бүгд маш хурдан унтсан бөгөөд тэдний нойрны чадвар сайжирсан төдийгүй өдөр бүр уг аргыг хэрэглэж ажил хичээлийнх нь чанар ч сайжирчээ.

Мөн доктор Люк “MySleepButton” програмын талаар олон эерэг санал хүсэлт хүлээн авсан бөгөөд олон хүн уг програмын үр дүнтэй байдлын талаар сэтгэл хангалуун байгаагаа хуваалцжээ.

Та шөнө хэрхэн үр дүнтэй нойроо авч чаддаг вэ? Хэрэв таны нойр хүрдэггүй бол энэхүү аргыг ашиглаад үзээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!