“Squid Game” кинон дээр гардаг Далгона чихрийг гэртээ хийж сурцгаая

Netflix компанийн бүтээл болох “Squid Game” киноны, үзэгчдэд хамгийн тод сэтгэгдэл үлдээсэн “Дүрс хайлуулж амьд үлдэх” даалгаварт гардаг “Dalgona” чихэр Өмнөд Солонгосын гудамжны дэлгүүрүүдэд эрэлттэй бүтээгдэхүүний нэг болжээ. Кино дэлгэцэнд гарснаас хойш БНСУ-ын томоохон хотуудын гудамжны худалдаанд тус чихэрний борлуулалт анх удаа өдөр тутмын кофены хэрэглээ, эрэлттэй дөхөж очсон байна. Түүгээр ч зогсохгүй Азийн зарим орны гудамжны хоолны цэсэнд хүртэл багтах болжээ.

Тэгвэл тус чихрийг хэрхэн гэртээ хийж сурах аргыг та бүхэндээ зааж өгөхөөр бэлтгэлээ. Үүний орц маш энгийн бөгөөд ердөө л элсэн чихэр болон хүнсний соданы тусламжтайгаар хийчихнэ. Олон чихэр хийж бэлтгээд, сонирхолтой дүрс гарган, найзууд болон гэр бүлийнхэнтэйгээ тоглоорой.

Багахан элсэн чихэр авч, хоолны халбага дээр тавьж бэлтгэнэ. Гаазын зуух ашигладаг бол зуухаа асааж, дундаж гал дээр хоолны халбагаа барьж, элсэн чихрээ хайлуулна. Үүнийгээ модон савхаар хутгах хэрэгтэй.

Элсэн чихрээ хайлмагц дээр нь чимх хүнсний сода хийж хутгаарай. Ингэснээр хайлуулсан чихэрний өнгө хувирч, илүү гүн өнгөтэй болж ирнэ. Урьдчилаад дэвсэж бэлтгэсэн калькин цаасан дээр чихрээ асгаарай.

Одоо харин өөрт байгаа хэвээ ашиглаж, чихрээ дарснаар таны чихэр хийх үйл явц дуусч байгаа юм. Чихрээ хэвлэхээс өмнө 15-20 секунд хөргөх хэрэгтэй. Эс бөгөөс чихэр хэвэнд наалдах аюултай юм. Мөн элсэн чихрээ хайлуулахдаа хэтэрхий их халааж түлэх байхыг анхаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!