Хүүхдээ өөрөөсөө хөндийрүүлж байдаг эцэг эхчүүдийн 7 алдаа

Заримдаа өнөөдөр хэр байвдаа гэдэг энгийн асуулт хүртэл таны хүүхдийг танаас залхахад хүргэдэг. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ямар үед яаж харьцаж байхаа мэдэж байх хэрэгтэй юм.

Бид та бүхэнд хүүхэдтэйгээ илүү дотно болоход тань туслах хэрэгтэй 7 мэдээллийг хүргэж байна.

1. Таны сэтгэл санааны байдал хүүхэдтэйгээ харьцах харьцаанд тань шууд нөлөөнө

Энэ нь та сэтгэл хөдлөлөө хүүхдүүдээсээ нуух хэрэгтэй гэсэн үг биш бөгөөд та зөвөөр ойлгуулах хэрэгтэй юм. Хүүхдүүд бидний сэтгэл хөдлөлийг ойлгоход дэндүү бага гэж бид бодож болох ч тэд эцэг эхийнхээ сэтгэл санаанд маш мэдрэмтгий ханддаг.

Та байнгын стресстэй байх нь хүүхдүүд тань тантай цагийг өнгөрүүлэхээ болих бөгөөд дөлж зугтах магадлалтай байдаг.

2. Тэд танд чухал зүйлсийг хэлэх гэж оролдож байх үед та өөр зүйлрүү анхаарлаа төвлөрүүлвэл тэдний таныг үнэлэх үнэлэмж үгүй болдог

Хүүхдүүд үргэлж яриад байдаггүй. Та ярих үед нь нэг их тоохгүй бол тэд өөрсдийгөө таны хувьд чухал биш гэж бодож эхэлдэг ба энэ үйлдлүүд тань давтагдсаар байвал хүүхэд тань маш дотогшоо болж эхэлнэ. Тиймээс та хүүхдээ танд ямар нэгэн зүйлээ ярьж эхэлвэл анхааралтай сонсож байгаарай.

3, Асуудлынх нь талаар байнга асуувал харилцаагаа улам дордуулна

Хүүхдээсээ санаа зовж буй зүйлийнх нь талаар дахин дахин асуух нь тэднийг бухимдуулж, асуудлыг ганцаараа шийдэх хүсэл төрүүлдэг. Бид бүгд стрессийг янз бүрийн аргаар даван туулдаг бөгөөд хүүхдүүд ч бас адил. Тийм учраас хүүхдээ хүсээгүй зүйлийг нь хэлүүлэхийг шаардахын оронд шууд бус, хөндлөнгийн асуулт асуухыг хичээгээрэй.

4. Та хүүхдийнхээ асуудалд нухацтай ханддаггүй

Хүүхдийн тань мэдрэмж, хариу үйлдэл танд инээдтэй санагдаж байсан ч гэсэн нухацтай хандаарай. Тэдэнд тохиолдсон нөхцөл байдлынх нь талаар тэднийг шоолохын оронд бэрхшээлээ илүү сайн даван туулахад туслаж, өөрийн туршлага эсвэл дурсамжаа хуваалцаарай.

5. Та хүүхдийнхээ ганцхан танд хэлсэн зүйлийг бусдад хэлдэг

Найз нөхөд, гэр бүлийнхэндээ хүүхдийнхээ ганцхан танд хэлсэн зүйлийг хэлснээр тэд танаас зарим зүйлсээ нууцалж эхэлдэг. Та хүүхдийнхээ сэтгэл хөдлөлийг хүлээн зөвшөөрч, бусдад хэт их хуваалцахгүй байхыг хичээх хэрэгтэй.

6. Та эхлээд тэдний өдрийн талаар асуудаг

Та шууд тэднээс тухайн өдрийн талаар асуувал дургүйцэх магадлалтай. Тиймээс та өөр зүйлс ярьж өөрийхөө хийсэн зүйлсийг ярьвал тэд өөрсдөө танд ярьж эхэлнэ.

7. Та хийхийг хүссэн зүйлсийг нь хоригловол тэд өөрийгөө тусгаарлаж эхэлдэг

Та хүүхдийнхээ эрх чөлөө мөн хийхийг хүссэн бүхий л зүйлийг хоригловол тэд дарамт мэт хүлээж авч улмаар өөрийгөө тусгаарлаж эхэлдэг. Энэ тохиолдолд хатуу дүрэм тогтоохын оронд хүүхдээ зарим дүрмийг өөрсдөө гаргаж, хариуцлагаа хэрхэн үүрч үйлдлээ яаж хянаж байгааг нь ажиглаарай.

Та хүүхэдтэйгээ илүү дотно байхын тулд ямар арга хэрэглэдэг вэ? Коммент хэсэгт бичиж бусадтайгаа хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!