Хайр дурлалд нас хамаагүй гэдгийг нотолсон Кэтрин Зета-Жонс болон Майкл Дуглас нарын гайхалтай хайрын түүх

Бидний сэтгэлийн гүнд онцгой мэдрэмж төрүүлж өдрөөс өдөрт илүү их дурлуулах тэр хүнийг олно гэдэг хэмжээлшгүй их аз жаргал юм. Хэн нэгнийг хайрлана гэдэг тухайн хүнээ бүх зүйл дээр хүлээн зөвшөөрөхийг хэлдэг ба хайр дурлалд нас огтхон ч хамаагүй гэдгийг батлах нэгэн гайхалтай түүхийг хүргэж байна.

Энэ бол Кэтрин Зета-Жонс, Майкл Дуглас нарын гайхалтай хайрын түүх юм . Тэд хайр дурлалд нас хамаагүйг нотолсон бөгөөд Дуглас эхнэрээсээ 25 насаар ах юм. Өнөөг хүртэл тэд Холливудын хамгийн сайхан хосуудын нэг гэдэгтэй хүн бүр санал нийлэх биз ээ.

Кэтрин Зета-Жонс 1969 оны 9-р сарын 25-нд төрсөн бөгөөд дөнгөж 15 настай байхдаа урлагын гараагаа эхэлжээ. Жүжигчин бүсгүй 1990 онд “The Darling Buds of May” телевизийн шоугаар эх орондоо алдарт хүрэх замналаа эхлүүлж, 1998 онд “The Mask of Zorro” кинонд тоглосноор алдар нэр нь дэлхий дахинаа түгсэн юм. Тэрээр уг киноныхоо үеэр амьдралын хайр болох жүжигчин Майкл Дугластай танилцжээ.

Майкл Дуглас-ийн аав жүжигчин байсан ба эцэг эх нь салсан учир тэрээр зуны амралтаа аав дээрээ очиж кино зураг авалтын дунд өнгөрөөдөг байв. Тэрээр аавынхаа ачаар кинонд дуртай болж, аав нь дургүй байсан ч жүжигчний мэргэжлийг сонгожээ. 1966 онд дебютээ хийсэн бөгөөд олон жилийн дараа Big Stick Productions хэмээх өөрийн кино компанийг байгуулсан байна.

1997 онд Кэтрин Зета-Жонс-ийн амьдрал эрс өөрчлөгдсөн төдийгүй АНУ руу нүүж, олон сонгон шалгаруулалтын дараагаар “Masked swordsman” киноны Еленагийн дүрийг бүтээжээ. Тэрээр мэргэжлийн хувьд шинэ өндөрлөгт гараад зогсохгүй ирээдүйн нөхөр нь тун ойрхон байв. Дуглас энэ салбарт аль хэдийнээ нэр хүндтэй байсан бөгөөд Кэтрин Зета-Жонс уг кинонд тоглосных нь дараа ажлын зорилгоор гэж бодсон ч түүнтэй хувийн шалтгаанаар уулзахыг хүсч байжээ.

Тэрээр: “Би Майкл Дугласыг жүжигчин төдийгүй продюсер гэдгийг нь мэдэж байсан болохоор надтай ажлын шугамаар уулзахыг хүссэн гэж бодсон. Харин тэр надтай өөр зорилгоор уулзсан ба тэр надтай болзохыг хүсч байгаагаа хэлнэ гэж би хэзээ ч төсөөлж байгаагүй” гэжээ.

Хэдийгээр түүний санал тийм ч их итгэл төрүүлээгүй ч завгүй хуваарь нь тэднийг нэг хотод байлгаагүй тул утсаар харилцдаг найзууд болсон байна. Цаг хугацаа өнгөрөхийн хэрээр тэдний нөхөрлөл улам дотно болсон бөгөөд хожим нь романтик харилцаа болж хувирав.

Тэд 2000 оны арваннэгдүгээр сард Нью-Йорк дахь Плаза зочид буудалд сүр жавхлантайгаар хуримаа хийсэн юм. Тэд хуримнаасаа 3 сарын өмнө анхны хүүхдээ өлгийдсөн бөгөөд Майкл Дуглас-ийн өмнөх гэрлэлтийн хүү болох Камеронтой нийлээд 2 хүүтэй болжээ. Үүний дараагаар 2003 онд тэд охиноо өлгийдөн авсан юм.

Мэдээж бүх зүйл төгс байдаггүй. 2010 онд Дуглас хоолойн хорт хавдар туссан бөгөөд аз болоход тэр үүнийгээ ялж чадсан юм. Зета-Жонс Дугласын нөхцөл байдлаас болж сэтгэцийн эрүүл мэндтэйгээ тэмцэж байсан бөгөөд тэрээр хоёр туйлт эмгэгтэй гэж оношлогдсон тул хэсэг хугацаанд эмнэлэгт хэвтэхийг сонгожээ. Эдгээр үймээн самуунтай он жилүүд хоёуланд нь сорилт байсан тул тэд бие биедээ цаг зав гаргаж, аливаа зүйлийг дүгнэж, гэр бүлийнхээ төлөө ажиллахаар шийджээ.

Хайр ямагт ялж байдгийн тод жишээ тэд бөгөөд бүхий л зүйл дээр дотно ярилцаж гэр бүлийнхээ төлөө бүхнээ зориулдаг хосууд юм. Тэд одоо аль хэдийнээ эмээ өвөө болсон бөгөөд хамгийн том хүү нь 2 хүүхэдтэй аж.

Өнгөрсөн жил тэд хамтдаа 20 жилийн ойгоо тэмдэглэсэн юм. Хосууд нас ахих тусам тэдний 25 насны ялгаа багасч, хоорондоо илүү адилхан болж байгаагаа хүлээн зөвшөөрсөн юм.

Мөн Кэтрин Зета-Жонс-ийн аав түүний нөхөр Майкл Дуглас-тай нас чацуу хэдий ч хэзээ ч эсэргүүцэж байгаагүй бөгөөд үргэлж дэмжин сайхан харилцаатай байдаг аж.

Та өөр ямар Холливудын үлгэр дуурайлал болсон хосуудыг мэдэх вэ? Бидэнтэй сэтгэгдэл хэсэгт хуваалцаарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!