Өдөр бүр үсээ угаахаас залхаж байвал эдгээр аргыг туршаарай

Олон хүмүүс өдөр болгон үсээ угаах сонирхолгүй байдаг. Мөн үс илүү эмзэг болж, байгалийн нөхөн сэргээлт нь буурах үндсэн шалтгаан нь байнга угаадагтай холбоотой байх нь бий. Тиймээс үсээ аль болох ойрхон угаалгүй химийн бодисоос хол байх нь үс эрүүл ургахад хамгийн их нөлөөлдөг учраас үсээ аль болох удаан цэвэрхэн байлгах доорх аргуудыг туршаад үзээрэй.

  1. Үсээ угаалгүй шүршүүрт ормоор байвал гялгар малгай өмсөх

Шүршүүрт ормоор байвч үсний засалтаа өөрчилж эсвэл үсээ угаамааргүй байвал зүгээр л гялгар юмуу хулдаасан малгай өмсөөрэй.

  1. Үсээ боож малгай өмсөх

Үсээ задгай тавьж явах нь амархан тослогтох нэгэн шалтгаан болдог ба үсээ  боож бөөрөнхийлвөл илүү удаан цэвэрхэн байна. Мөн гадаа олон цагийг өнгөрөөх гэж байвал малгай өмсөх нь илүү үр дүнтэй.

  1. Үсний тэжээлийн тосыг хэтрүүлэхгүй байх

Тэжээлийн тосыг ихдүүлэн хэрэглэвэл нэмэр болохоосоо илүү хурдан бохирдоход хүргэдэг. Тиймээс зөвлөсөн хэмжээгээр түрхэж эсвэл цацах хэрэгтэй ба шингэн үстэй бол тосноос татгалзаж, зөөлөн бүтэцтэй серум сонгохыг зөвлөж байна.

  1. Үсээ норгохгүй байх

Үсээ угаахаас бусад үе буюу сэрүүцэх маягаар дан усаар үсээ норгох нь мөн л бохирдох шалтгаан болдог. Ийм учраас толгойгоо сэргээмээр байвал үсний сэнсний хүйтнээр нь хэд үлээлгэхэд хангалттай.

  1. Хуйхандаа массаж хийх

Үсээ удаан цэвэр байлгахын тулд хуйхандаа тогтмол массаж хийх ёстой бөгөөд угаах явцад илүүдэл тослог тоос шороог арилгахад тусалдаг. Харин массаж хийхээсээ өмнө гараа сайтар угаахаа мартуузай.

  1. Үстэй сам ашиглах

Хэрэв та үсэндээ тос хэрэглэдэг бол зүгээр л гарандаа асгаж байгаад түрхэх хэрэггүй. Ингэснээр үсний зарим хэсэгт хэт их тос хуримтлагдаж, зарим газар нь үйлчилгээгүй байх магадлалтай. Тиймээс тос түрхсэнийхээ дараа сайтар самнах нь зүйтэй ба энгийн сам бус зэрлэг гахайн үсээр хийсэн самнуудаас сонгохыг зөвлөж байна.

  1. Үсээ байнга угаахаас аажмаар татгалзах

Магадгүй та үсээ өдөр бүр угаадаг бол 1 өдрийн зайтай болгож дараа нь 2 болгон өөрчлөхөд гэмгүй. Мөн хаашаа ч гарахгүй гэртээ амрах үедээ ч бас угаахаас зайлсхийгээрэй. Ингэж чадвал үс хурдан тослогтохоо больж, өмнөхөөсөө удаан цэвэр байна гэсэн үг.

  1. Үсээ илүү олон самнах

Сам нь үсний илүүдэл тослог болон тоосыг авдаг. Тиймээс илүү олон самнах тусам илүү цэвэрхэн байх бөгөөд самаа байнга цэвэр байлгахаа бүү мартаарай.

  1. Халуун үед үсээ боож байх

Халуунд толгой хөлөрч тослогтох нь мэдээжийн хэрэг учраас халууцсан үедээ үсээ шууж боох нь задгай тавьснаас арай удаан бохирдох болно. Мөн зөөлөн бүтэцтэй шампунь сонгож бага хэмжээгээр хэрэглэвэл тохиромжтой.

  1. Үс хуйхаа давсаар цэвэрлэх

Үсний хэт тослогийг давсаар багасгаж болно. Ингэхдээ үсээ угаахын өмнө хуйхандаа бага зэрэг давс цацаж, массаж хийж өгөх хэрэгтэй. Үүнээс гадна шампуньруугаа 2-3 жижиг халбага давс хийн хутгаж угаавал, тослог багасдаг. Гэхдээ хэт их давс бүү хэрэглээрэй. Ингэснээр үс хуурайшиж амархан хугарах аюултай. Мөн хуйх шархтай үед давс ашиглахгүй байхыг санаарай.

  1. Үснийхээ угийг цаасан алчуураар арчих

Үсээ угаасныхаа дараа энгийн алчуураар арчих нь үлдэгдэл тослогийг бүрэн авч чаддаггүй тул хэт шингээгч цаасан алчуураар зөөлөн дарж арчиж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!