Яагаад эхнэрүүд нь нөхрөөсөө туранхай гэр бүл бусдаас илүү аз жаргалтай байдаг вэ?

Хосуудын жин нь аз жаргалтай гэр бүлд чухал үүрэг гүйцэтгэдэг нь боломжгүй мэт боловч хачирхалтай нь энэ мэдэгдлийг батлах зарим нотолгоо байдаг. Эхнэр нь нөхрөөсөө туранхай байвал гэрлэсэн хосууд илүү сэтгэл хангалуун, аз жаргалтай байдаг гэсэн судалгаа бий.

Бид та бүхэнд яагаал эхнэр нь нөхрөөсөө туранхай гэр бүлүүд илүү аз жаргалтай байдаг талаарх мэдээллүүдийг хүргэж байна.

Хосуудын биеийн хэмжээ нь тэдний харилцаанд чухал үүрэг гүйцэтгэдэг

Шинээр гэрлэсэн хосуудын дунд 4 жилийн турш 2 жилд нэг удаа хийсэн судалгаагаар сэтгэл зүйн асуумж бөглүүлэхэд эхнэр нь нөхрөөсөө туранхай байсан гэр бүлүүд илүү аз жаргалтай байдаг болохыг тогтоожээ. Энэ нь хосуудын BMI (биеийн жингийн индекс) дээр үндэслэсэн байна.

Эмэгтэйчүүдийн сэтгэл татам байдлын талаарх ойлголт нь эрэгтэйчүүдээс ялгаатай

Судалгаанд эрэгтэй, эмэгтэй хүмүүст 100 хүний гэрэл зураг өгч, зураг дээрх хүнийг хэр дур булаам байгааг үнэлүүлжээ. Эрэгтэйчүүд дур булаам гэж үзсэн зураг эмэгтэйчүүдтэй санал нийлэх хандлагатай байсан бол эмэгтэйчүүд илүү олон янзын үр дүнтэй байсан байна.

Эрэгтэйчүүдийн илүү дур булаам гэж үзсэн шинж чанарууд нь туранхай, сэтгэл татам байдал байсан бол эмэгтэйчүүд туранхай, булчинлаг эрчүүдийг илүүд үзэж байв. Гэхдээ бодит байдал нь зураг дээрээ яг адилхан байдаг эрчүүдэд илүү өндөр оноо өгсөн байна.

Хувьслын болон үндсэн чиг хандлагын улмаас эмэгтэйчүүд том биетэй, булчинлаг эрчүүдийг илүүд үздэг байж болох юм

Эмэгтэйчүүд том биетэй эрчүүдийг гэр бүлээ хамгаалж чадах хүчтэй учир бусдаас илүүд үздэг. Тийм ч учраас эмэгтэйчүүд зөн совингоор болон далд ухамсараараа өндөр, том биетэй эрчүүдэд илүү татагддаг байж болох юм.

Үл хамаарах зүйлүүд байдаг

Судалгаанаас харахад хосуудын дийлэнх нь ижил төстэй биеийн хэмжээтэй байсан ч гэр бүлийн аз жаргалд сэтгэцийн эрүүл мэнд, орлогын түвшин, нийгмийн амьдрал гэх мэт бусад олон хүчин зүйл ихээхэн нөлөөлдөг тул ямар ч биеийн хэмжээтэй байсан зөв хамтрагчтайгаа сэтгэл хангалуун байж чадна гэжээ.

Та эдгээр судалгаануудын үр дүнгийн талаар ямар сэтгэгдэлтэй байна вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!