Хосуудын өөрсдөө ч мэдэлгүй хөндийрсөн харилцааг сэргээхэд туслах 8 зөвлөгөө

Хайрттайгаа зөв харилцах нь бидний бодож байснаас ч хэцүүхэн асуудал юм. Заримдаа өдөр тутмын ажил, хүмүүстэй харилцах харилцаа гээд бидэнд хувийн орон зай маш их хэрэгтэй болдог.

Бид та бүхэнд хосуудыг хамтдаа цагийг гайхалтай өнгөрөөхөд нь туслах 8 зөвлөгөөг хүргэж байна.

1. Гэр бүл, найз нөхдөө үл тоомсорлож болохгүй

Хостой байна гэдэг сайхан мэдрэмжүүдийг төрүүлдэг. Гэхдээ та үүнээс болж бусад харилцаагаа мартаж болохгүй. Найз нөхөд гэр бүлдээ зарим цагаа зориулж байж таны амьдрал тэнцвэртэй болно. Өөрсдийгөө бусад хүмүүсээс тусгаарладаг хүмүүс хэт мэдрэмтгий, аймхай мөн стресс ихтэй болж эхэлдэг. Тиймээс та бусад харицаагаа орхихгүй байх хэрэгтэй.

2. Таамаглахын оронд асуусан нь дээр

Та хамгийн ойр байдаг дотны хүнийхээ юу хүсч байгааг бүгдийг нь мэдэхгүй. Тийм учраас зарим зүйл дээр хоорондоо зөвлөлдөж байж шийдвэр гаргах хэрэгтэй юм.

3. Өөрийн уйтгартай байдлын шалтгааныг ойлгохыг хичээ

Бид гэртээ хааяа ямар нэг шалтгаангүйгээр уйтгарлаж, гуниглах үе бий. Тухайн үедээ бид юу хийхээ мэддэггүй. Яг ийм үедээ нөхцөл байдлыг өөрчлөхгүй бол хэрүүл ч гарах магадлалтай байдаг. Харин та ийм үедээ оройн хоолоо гайхалтай ресторанд идэх эсвэл цагийг гайхалтай өнгөрүүлэх газарлуу яваарай.

4. Хайрттайгаа өнгөрүүлэх болон ганцаараа байх цагийг тэнцвэртэй байлгаарай

Хайрттайгаа өнгөрүүлсэн цагаасаа болж хувийн хийх ажлаа хийлгүй өнгөрөөгөөд байж болохгүй. Тиймээс та хайрттайгаа өнгөрүүлэх цаг болон ганцаараа өнгөрүүлэх цаг, ажлын хийх зүйлс зэргийн цагаа зөв зохицуулаарай.

5. Муу нөхцөл байдлыг хошин шогийн мэдрэмжийнхээ тусламжтайгаар даван туулах

Та найзуудтайгаа болон хайрттайгаа өнгөрүүлэх цагийнхаа завгүй, уур амьсгал муутай мөчүүдийг өөрийн хошин шогийн мэдрэмжээрэй аварч болно. Та юу ч ярьж болно. Тухайн уур амьсгалыг өөрчлөхөд л болно.

6. Шаардлагатай бол ганцаарчилсан эсвэл хосын сэтгэл зүйн эмчилгээ хийлгээрэй

Хосуудын хувьд бие биеэсээ ямар нэгэн зүйлийг хүлээх эсвэл уйтгартай нэгэн хэвийн байдал зэрэг нь сэтгэл зүйчид хандах нэгэн шалтгаан болдог. Тиймээс та сэтгэл санааны ямар нэгэн эвгүй байдалд орсон бол сэтгэл зүйчид хандах нь сайн зүйл юм.

7. Өөрийгөө таних

Энэ нь “хамтрагчаасаа хараат бус, өөрийгөө мэдрэх чадвартай байх” гэсэн энгийн утгатай. Тиймээс хосуудын хувьд нэг нэгнээсээ хараат байвал стресс үүсэх магадлалтай байдаг. Хүсэл тэмүүлэлдээ болон өөртөө цаг зарцуулах нь ганцаараа болон хамтрагчтайгаа өнгөрүүлэх цагийг илүү тааламжтай болгодог. Бие даасан туршлага хуримтлуулах нь харилцааг баяжуулж, хувь хүн болон хосын аль алинд нь сэтгэл ханамжийг авчирдаг.

8. Бие биенийхээ эерэг зүйлд анхаарлаа төвлөрүүл

Бид ихэнхдээ хайртай хүнийхээ муу талд санаа зовж анхаарч эхэлдэг. Ийм мэдрэмжээсээ амархан салахад ч хэцүү байдаг. Тиймээс та түүнийг харах хандлагаа өөрчлөх хэрэгтэй ба биеийн хэл, харц, сэтгэл хөдлөл зэрэг зүйлсээ өөрчилвөл таны хайрттайгаа харилцах харилцаа тэс өөр болж эхэлнэ.

Та хайрттайгаа сайхан харилцаатай байхын тулд өөр ямар аргуудыг хэрэглэдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!