Бидний гэрийг эмх замбараагүй харагдуулдаг өдөр тутмын 10 зуршил

Жойбөрд компанийн хамгийн сүүлд хийсэн судалгаагаар зочны өрөө, гал тогоо, унтлагын өрөө нь бидний хамгийн их цаг хугацаагаа өнгөрөөдөг газар мөртлөө хамгийн замбараагүй байдаг орон зай гэсэн дүгнэлт гарчээ. Хэдийгээр бид гэр орноо эмх цэгцтэй харагдуулахыг хүсдэг ч ажлаа хийх гэж яарах эсвэл хэт яарсан үедээ гэрээ эмх замбараагүй болгодог байна.

Бидний өдөр тутамдаа хийдэг санаанд оромгүй зүйлүүд гэрийнхээ эмх замбараагүй байдалд хэрхэн нөлөөлдөг талаарх мэдээллийг хүргэж байна.

1. Цэвэрч байдлыг зохион байгуулалттай андуурах

Цэвэрч байдлыг зохион байгуулалттай андуурах нь их түгээмэл байдаг. Орон зай цэвэр байна гэдэг нь эмх цэгцтэй байна гэсэн үг биш юм. Учир нь хаа нэгтээ овоолсон зүйлс байхад цэвэр байлаа гээд бүх зүйл шийдэгдчихгүй. Тиймээс та бүх зүйлсээ байх ёстой шазарт нь байрлуулбал сайхан харагдана.

2. Хэрэглэж байгаа зүйлсээ зориулалтын газар нь байлгахгүй байх

Эмх замбараагүй байдлыг үүсгэдэг зүйлсийн нэг бол хэрэглэх гэж байгаа зүйлээ зориулалтын бус газар байрлуулах явдал юм. Хэрэв бид хүрмээ хувцасныхаа өрөөны өлгүүрт байлгах ёстой байтал зочны өрөөндөө тайлж орхивол маш замбараагүй харагдана шүү дээ. Тиймээс та байх ёстой газар нь залхуурахгүйгээр байрлуулж сурах хэрэгтэй.

3. Хэрэглэдэггүй хэрнээ байж л байдаг зүйлс

Ихэнх хүмүүсийн гэрт хаяж чаддаггүй хэрнээ хэрэгцээгүй болсон зүйлс олон байдаг. Тэр зүйлсийг магадгүй хэрэгтэй хүмүүст нь хандивлавал танд болон тухайн хүмүүст аль алинд нь тустай.

4. Гражаа үл тоомсорлох

Граж нь машин тавих зайнаас гадна бидний ашиглахаа больсон зүйлсийг хадгалах газар болдог нь нийтлэг зуршил юм. Энэ нь ихэвчлэн эмх замбараагүй харагдуулдаг тул юу үнэхээр шаардлагатай, юуг хаяж болох талаар дүн шинжилгээ хийхийг зөвлөж байна.

5. Ханыг хэт их чимэглэх

Ханаа зөв чимэглэх нь таны гэрийг гайхалтай харагдуулна. Гэсэн хэдий ч, хэт олон гэрэл зураг, тавиурууд нь эмх замбараагүй харагдуулдаг. Тиймээс та гэрээ өвөрмөц харагдуулахыг хүсвэл илүү минимал сэтгэлгээрээр чимэглээрэй.

6. Хөргөгч дээр хэт олон зүйл наах

Магадгүй та гэр бүлийнхэндээ мессеж үлдээхийн тулд хөргөгчин дээрээ ямар нэгэн зүйлийг бичиж наадаг байх. Гэсэн хэдий ч энэ нь танай гэрийг бүхэлд нь өөрчилсөн юм шиг л замбараагүй харагдуулдаг гэдгийг санаарай.

7. Эд зүйлсээ овоолж тавих

Олон зүйлийг давхарлан байрлуулах нь эмх цэгцтэй байна гэсэн үг биш юм. Ширээн дээрх давхарласан ном, цаас хэчнээн их байсан ч сайхан харагдахгүй. Тийм учраас та техник, технелоги хөгжсөн энэ үед бүх бичиг баримтаа компьютер дээр хадгалж сураарай.

8. Гал тогоонд хуримтлагдсан зүйлс

Гал тогоо бол бидний гэрийн гол орон зай учир хамгийн цэвэр байх нь чухал юм. Тиймээс ширээн дээрээ аяга таваг, идэж байсан зүйлсээ өрсөн байвал маш замбараагүй цэвэр бус харагддаг. Тиймээс та тэдгээр зүйлсээ байх ёстой газруудад нь байрлуулаарай.

9. Хувцасны шүүгээгээ хэт их дүүргэх

Хувцасны шүүгээ нь эмх замбараатай байхад зайлшгүй шаардлагатай зүйлсийн нэг юм. Тиймээс та эд зүйлсээ хадгалдаг шүүгээ ч бай хувцасны шүүгээ ч бай аль алинийг нь маш эмх цэгцтэй байлгаж хэт их дүүргэлгүйгээр ангилан байрлуулах нь чухал юм.

10. Орныхоо хажууд эд зүйлсээ овоолох

Бид өдөр тутамдаа хэрэглэдэг зүйлсээ орныхоо хажууд овоолж орхидог. Гэвч ийм байдал нь таныг залхуу болгож эхэлдэг ба хэт эмх замбараагүй харагдуулдаг. Та овоолж орхисон зүйлсээ сүүлд нь хараад стрессдэх магадлалтай бөгөөд дараа нь харамсахгүйн тулд бүх зүйлсээ байранд нь байлгах хэрэгтэй.

Та гэрийнхээ ямар орон зайг эмх замбараагүй байхыг үзэн яддаг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!