Бидний өнөөг хүртэл буруу хэрэглэж байсан гоо сайхны 6 бүтээгдэхүүн

Хамгийн чанартай гэгдэх үнэтэй бүтээгдэхүүнүүд ч зөв горимоор хэрэглэхгүй бол таны арьсыг гэмтээж болно. Олон хүмүүүс арьс арчилгааны талаарх зарим зүйлд буруу ойлголттой байдаг учир бид тэдгээр төөрөгдлийг засах шийдэл бүхий гоо сайханы эмч нарын зөвлөгөөнүүдийг хүргэж байна.

1. Хумсаа будахаасаа өмнө лакаа сэгсрэх

Зарим хүмүүс хумсаа будахаасаа өмнө лакаа сэгсэрдэг. Энэ нь магадгүй сэгсэрвэл илүү сайхан будагддаг гэх өрөөсгөл ойлголттой холбоотой юм. Харин гоо сайхны мэргэжилтнүүдийн зөвлөж буйгаар лакыг сэгсрэх үед нүдэнд харагдахгүй ч олон бөмбөлөг үүссэн байдаг учир таны будаг амархан хууларч унадаг нэг шалтгаан болдог. Тиймээс сэгсрэхгүй байхыг зөвлөж байна.

2. Нүүрэндээ бүхэлд нь нунтаг пудр түрхэх

Нүүрний хуурай энгэсэгийг нүүрнийхээ бүхий л хэсэгт түрхэж болохгүй нэг шалтгаан бол хуурайшуулж хөгшрүүлдэг явдал юм. Тиймээс та зөвхөн Т хэлбэр буюу тослог хэсэгтээ түрхэх хэрэгтэй.

3. Үснийхээ угнаас эхлэн самнах

Мэргэжилтнүүдийн зөвлөдөг хамгийн хачирхалтай зүйл бол үсээ самнахдаа угнаас доош биш харин доороос дээш чиглүүлэн самнах явдал юм. Энэ нь та үсээ гэмтээхгүйгээр арчлах нэгэн арга юм. Та үсэээ бага багаар хувааж байгаад ингэж самнаад үзээрэй.

4. Үнэртэй усаа чихнийхээ доор эсвэл үсэндээ түрхэх

Үнэртэй усыг бугуйндаа түрхээд үрэх эсвэл чихнийхээ дор, үс зэрэгт түрхвэл үнэрийг саармагжуулдаг учир та үнэрийг удаан хадгалахыг хүсвэл хувцсандаа эсвэл чихнийхээ дээд талд түрхээрэй.

5. Та үсээ бага зэрэг норгосоныхоо дараагаар шампунаа шууд хэрэглэдэг

Та үсээ угаахдаа үсээ хангалттай норгоогүй хэрнээ шампунь хэрэглэдэг байх. Хэрэв тийм бол хуурай үсэнд шампунь сайн хөөсрөхгүй учир маш их хэмжээгээр хэрэглэгддэг. Тийм учир үсээ сайн норгосоныхоо дараагаар бага зэргийг хэрэглэж хэвшээрэй.

6. Уруулын будаг түрхэхдээ зах хэсэгээс нь голруу түрхдэг

Уруулын будаг хэрэглэх хамгийн зөв арга бол уруулын дотор хэсгээс гадагш хөдөлгөөнөөр түрхэх явдал юм. Мөн та хуруугаа ашиглан будгийг тарааж өгөх нь маш гайхалтай харагдуулна.

Та эдгээр бүтээгдэхүүнүүдийг хэрхэн хэрэглэдэг вэ?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!