Какаоны талаар бидний мэдэхгүй гайхалтай 5 ашиг тус

Какаог анх Маяачууд хэрэглэж улмаар европт нэвтрүүлсэн бөгөөд тухайн үед эмийн журмаар хэрэглэж байжээ. Бид өнөө үед какаог эрүүл мэнддээ хэрэглэдэггүй ч санаанд оромгүй ач тустай гэдгийг төдийлөн мэддэггүй. Тиймээс бид та бүхэнд какао бидний эрүүл мэндийг хэрхэн дэмждэг талаар сонирхолтой мэдээллийг хүргэж байна.

1. Сарын тэмдгийн өвдөлтийг намдаах боломжтой.

Сарын тэмдгийн өвдөлтийг байгалийн аргаар намдаахын тулд хар шоколад идэх нь төгс шийдэл юм. Хар шоколад нь магни хэмээх шим тэжээлийг өөртөө агуулдаг бөгөөд таныг гайхалтайгаар тайвшруулна. Хэрэв сарын тэмдгийн үеэр таны гуя, гэдэс өвдөж байгаа бол шоколаданд агуулагдах магни нь умайн булчинг тайвшруулах үйлчилгээтэй тул маш сайн эм болно.

2. Таргалах эрсдлийг бууруулна.

Хэрэв та хар шоколадыг их хэмжээгээр биш эрүүл тунгаар хэрэглэвэл таны биед гайхмаар сайн нөлөөтэй байдаг ба ургамлын гаралтай, маш эрүүл бодис болох фитонутриентуудыг агуулдаг. Мөн таны энергийн түвшинг дээшлүүлж, цатгалан мэдрэмжийг төрүүлдэг. Тиймээс хэрэв та турах эрүүл шийдлийг хүсч байвал какао нь байгалийн гаралтай эм юм.

3. Астма болон харшилтай хүмүүст тусалж чадна.

Астма нь амь насанд аюултай өвчнүүдийн нэг хэдий ч какао нь түүний эм болж чадна. Какаонд агуулагдах теобромин нь амьсгалын замыг хөнгөвчлөхөд тусалдаг ба уушигны хорт хавдраас хамгаалж харшлын эрсдлийг бууруулдаг. Харин теофиллин нь амьсгалын замыг тайвшруулж, үрэвслийн эсрэг үйлчилгээ үзүүлдэг.

4. Дархлааг сайжруулна.

Какао нь цусны урсгалыг сайжруулж, гэдэс дотрыг эрүүлжүүлж, тайвшруулах антиоксидант шинж чанартай тул таны дархлааг сэргээж стрессийг бууруулна. Мөн какаонд агуулагдах флавонолууд нь дархлааг сайжруулах гол шалтгаан болдог.

5. Шүд болон арьсанд тустай.

Какао нь буйл үрэвсэх болон шүд цоорохоос маш сайн хамгаалдаг ба шүдний пааланг хамгаалдаг полифенолуудыг өөртөө агуулдаг. Мөн арьсанд маш сайн бөгөөд нарнаас хамгаалах зарим бодисыг өөртөө агуулдаг.

Та хар шоколад хэрэглэдэг үү?

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!