Хамгийн амттай өндөгтэй зарз хийж сураарай. Өнөө орой гэр бүлийнхэндээ амттай хоолоор бэлэг бариарай!

Орой халуун ам бүлээрээ ширээ тойрон суугаад, амттай хоол идэх шиг сайхан зүйл гэж хаана байх билээ. Харин хамгийн амттай өндөгтэй зраз хийх аргыг та бүхэндээ танилцуулж байна. Та өнөө орой гэрийнхэндээ заавал хийж өгөөрэй.

Орц:

  • Татсан үхрийн мах – 500 гр
  • Сармис – 2 хумс
  • Давс, перец – амталгаагаар
  • Чанасан өндөг – 4 ширхэг
  • Гурил – 3 халбага
  • Түүхий өндөг – 1 ширхэг
  • Хатаасан талхны нунтаг – 1 аяга
  • Сүүн крем – 1 халбага
  • Гич – 1 халбага
  • Нимбэгний шүүс – 1 халбага
  • Маойнез – 2 халбага

Хийх арга:

  • Татсан махаа саванд хийж, сармис, давс, перецээр базалж амтална.
  • Махаа 4 тэнцүү хувааж, котлет шиг болгож бэлтгэнэ.
  • Махныхаа голд чанасан өндгөө байрлуулж, махаараа бооно. Гэхдээ өндгөө хальсалсан байх ёстойг анхаараарай.
  • Одоо харин махан ороомогоо гуриланд, дараа нь түүхий өндгөнд, эцэст нь талхны үйрмэгт өнхрүүлж авна.
  • Дараа нь махан ороомогоо халаасан тосонд 1-2 минут шараарай.
  • Ингээд шарсан махаа шарах шүүгээний тавцан дээр байрлуулж, 350 хэмд 15-20 минут шарах хэрэгтэй.
  • Махаа шарж байх хооронд үлдсэн орцоо хольж соус бэлтгэнэ.
  • Та гаргасан махаа голоор нь хувааж, соустайгаа хольж идээрэй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!