Ээж аавын зааж өгдөггүй харин амьдралаас сурч авдаг лайфхакууд

Бид өдөр бүр шинэ зүйлс сурч мэдэж авсаар байдаг. Хүн сурч дуусна гэж хэзээ ч байдаггүй. Тэгвэл энэ удаад хамтдаа амьдралыг хөнгөвчилж, ажлыг илүү хялбар болгох аргуудыг сурч авцгаая.

Малгайгаа угаасны дараа хэлбэрийг нь хадгалахын тулд дотор нь шаар хийж хатаагаарай.

Сагсанд багтаагүй ууттай зүйлсээ сагсны ард байрлах өлгүүрт өлгөж болно.

Хэрэв танай цахилгаан тасарч, зөвхөн танайх эсвэл нийтээрээ тасарсан эсэхийг мэдэхгүй байвал Wi-Fi холболтын жагсаалтыг харна уу.

Хэрэв бүх wifi холболтууд салсан, харагдахгүй байвал энэ нь нийтээрээ буюу байраараа тог цахилгаангүй болсон гэсэн үг.

Халуун чинжүүнд хүрснийхээ дараа гартаа кокосын тос эсвэл бусад арьсанд ээлтэй тос түрхвэл нүдээ нухалсан чинь нүд хорсохгүй.

Улаан чинжүүний найрлага дахь капсаицин нь өөхөнд уусдаг тул ердийнх шигээ гараа савангаар угаахад гүйцэт арилахгүй. Оронд нь кокосын тос хэрэглэж, таагүй нөхцөл байдлаас сэргийлээрэй!

Та шүршүүрийн усаа халуун болгож шилжүүлснээр бага зэрэг ус, цаг заваа хэмнэж чадна.

Шүршүүрийн усаа хүйтнээс дандаа халуун руу шилжүүлж байгаарай. Энэ нь хий дэмий хүйтэн ус барж, бага ч болов цаг хугацаа болон мөнгөө алдахаас сэргийлэх нэг арга юм.

Хэрэв та унтаж чадахгүй байгаа бол чийгшүүлэгч ашиглах нь тустай.

Ялангуяа өвлийн улиралд хуурай агаар гэх мэт тайван бус байдлыг үүсгэдэг олон хүчин зүйл байдаг. Тиймээс чийгшүүлэгч хэрэглэх нь илүү сайн унтахад тусална.

Гэртээ шинэ ургамал авчирсан бол гэрэлтэй газар байрлуулж, долоо хоног орчим хүрч болохгүй.

Зэрлэг байгальд ургамал хаашаа ч хөдөлдөггүй тул нэг газраас нөгөө рүү нүүдэллэх нь тэднийг цочирдуулдаг. Ургамлыг эхлээд ганцааранг нь орхиж, хүрээлэн буй орчинд дасан зохицох хугацаа өг.

Өглөө 2 сэрүүлэг тавь – эхлээд чичиргээтэй, дараа нь дуут дохиотой.

Эхлээд чичиргээтэй сэрүүлэг дуугарч, таныг нойрноос тань зөөлөн сэрээх болно. Энэ нь танд нэг ёсондоо хөнгөн дохио өгч байна гэсэн үг. Дараа нь дуутай сэрүүлэг дуугарч та асуудалгүй бүрэн сэрж чадна. Тус арга нь таныг өглөө бүр цочиж гэнэт сэрэхээс сэргийлж буй юм.

Шүдээ солгой гараараа угаа.

Ингэснээр та шүдээ хэт хурдан угаахгүй, эсвэл хэтэрхий хүчтэй дарахгүй. Энэ нь таны тархины давамгай бус хэсгийг хөгжүүлэх сайн дасгал бөгөөд түүнийг хөгжүүлэхэд тусалдаг.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!