Өдөр бүр сонгино идэж, сонгины шүүс уувал бидний биед ямар өөрчлөлт гарах вэ?

Хэдийгээр бүх төрлийн хүнсний ногоо эрүүл мэндэд тустай боловч сонгино гэх мэт зарим ногоо нь маш онцгой шинж чанартай байдаг. Сонгино нь зүрх, яс, гэдэсний эрүүл мэндийг дэмждэг боловч олон хүнийг гайхшруулж чадах өөр олон давуу талтай. Хамтдаа сонгины тэдгээр гайхалтай ид шидийг мэдэж авцгаая.

Үр тогтолтыг дэмжинэ

Эрчүүдийн үргүйдлийг сонгины шүүс эмчилж чаддаг гэдгийг та мэдэх үү? Олон төрлийн антиоксидант (сонгино нь их хэмжээгээр агуулагддаг) хэрэглэх нь үр тогтолтыг сайжруулах бөгөөд үр тогтох магадлалыг нэмэгдүүлэхийн тулд сонгины шүүс уухыг эмч нар зөвлөдөг байна.

Синуситийг эмчилнэ

Хамраас цус алдах үйл явцыг зогсоох, удаашруулах гайхалтай арга бол сонгино хэрэглэх явдал юм! Тал сонгиныг хамрын нүхнийхээ доор байрлуулаад сайтар амьсгалаад үз.

Өөр нэг давуу тал нь хамрын битүүрлийг арилгах явдал юм. Сонгино нь хамрын хөндийг сулруулж, амьсгалахад хялбар болгодог. Бас л хамартаа ойртуулж бариад амьсгалахад хангалттай.

Сэтгэл санааг тогтворжуулж, өөдрөг болгоно

Сонгино нь В9 амин дэмийн өөр нэг нэршил болох фолат хэмээх бодис агуулдаг бөгөөд энэ витамин нь гомоцистеин хэмээх амин хүчлийг задлах замаар сэтгэлийн хямралаас сэргийлж, таны сэтгэл санааг сайжруулдаг. Хямраад, сэтгэл тань таагүй байвал сонгино идэхэд болох нь.

Түүхий сонгино зажлах нь шүдний эрүүл мэндэд тустай.

Сонгино нь амны хөндийн эрүүл мэндэд маш их ашиг тустай байдаг. Түүхий сонгино зажлах нь таны шүдийг бат бөх болгож, аманд байгаа нянг устгахад тусалдаг. 2-3 минутын турш сонгино зажилж идвэл шүд цоорохоос сэргийлнэ.

Сонгино нь ханиад томуунаас сэргийлдэг.

Эрүүл мэндийн мэргэжилтэн Люк Коутиньогийн хэлснээр сонгино нь ханиад, ханиалгах, халуурах, хоолой өвдөхөөс сэргийлдэг.

Үүнийг хэрхэн хийх вэ?:

  • Сонгиноо жижиглэж хэрчинэ.
  • Усанд хийгээд 6-8 цаг байлгана.
  • 3-4 хоолны халбагыг өдөрт 3 удаа ууна.

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!