Алдартнуудын санаанд оромгүй өвөрмөц хоббинууд

Хүн бүр хоббитой байх хэрэгтэй гэдэг. Энэ нь нийгмийн тэр их стресс, бухимдал, завгүй амьдралаас түр ч атугай холдуулж, өөрийнхөө ертөнцөд жаргалтай байх боломжийг олгодог билээ. Тэгвэл алдартнууд ямар хоббитой байдаг бол? Хамгийн өвөрмөц хоббитой алдартнуудыг танилцуулж байна.

Малума – хөл бөмбөг

Колумбын дуучин хүүхэд байхдаа хөлбөмбөгийн тамирчин болохыг мөрөөддөг байсан гэдэг. Мөн тэрээр волейбол, ширээний теннис, тэр ч байтугай шатар зэрэг бусад спортод тун ч сонирхолтой. Хэдийгээр Малума хөлбөмбөгчин болох мөрөөдлөө биелүүлж чадаагүй ч, одоо хэр нь долоо хоног бүр тоглож, стрессээ тайлдаг гэнэ.

Бри Ларсон – байт харваа

Америкийн жүжигчин бүсгүй байт харвааны спортод тун ч их сонирхолтой аж. Цаг зав гарвал байт харвааны талбайд очиж, хэдэн цагаар ч хамаагүй харваад зогсчихдог гэнэ шүү.

Женнифер Гарнер — саксофон тоглодог

Жүжигчин бүсгүй нь ахлах сургуульд байхаасаа л саксофон тоглодог байжээ.

Пирс Броснан – уран зураг

Пирс Броснан 16 настай байхдаа уран зурагт дурлаж, өнөө хэр нь орхилгүй яваа юм.

Мэри-Кейт Олсен – морь унах

Жүжигчин, загвар зохион бүтээгч Мэри-Кэйт Олсен бяцхан охин байхаасаа л морь унах хоббитой байсан. Одоо харин тэрээр томоохон тэмцээнд оролцох хэмжээний чадварлаг унаач.

Кара Делевин – юм нэхэх

Тэрээр бодлоо цэгцлэх, тархиа амраахын тулд юм сүлжиж нэхдэг бөгөөд энэ нь тун ч их тус болдог аж.

Жонни Депп — Барбигийн цуглуулгууд

Жоннигийн хобби охинтойгоо барби тоглож байх үеэс эхэлсэн. Охин нь том болж, аавтайгаа барбигаар тоглохоо больсон ч, жүжигчин эр барбинуудаа цуглуулж, улам бүр нэмэгдүүлж хадгалах болжээ.

Пенелопа Круз — хувцасны өлгүүр цуглуулах

Алдартай жүжигчин бүсгүйн цуглуулгад 500 гаруй төрөл бүрийн өлгүүр бий.

Кэти Перри — бусад оддын үсийг цуглуулдаг

Дуучин Кэти Перрид Майли Сайрус, Тейлор Свифт зэрэг оддын тайрсан үс байдаг. Тэрээр алдартнуудын үсийг цуглуулах хоббитой бөгөөд энэ нь чухам юунд хэрэгтэй, ямар шалгаантай болохыг хэн ч мэдэхгүй.

Тэйлор Свифт — цасан бөмбөрцөг хийдэг

Түүний хобби нь цасан бөмбөрцөг хийх гэнэ. Өөрийн урам сэтгэмжээр төрөл бүрийн бөмбөрцөг хийж, дотны хүмүүстээ бэлэглэдэг аж.

Райан Гослинг — юм нэхэх

Итгэхэд бэрх ч гэлээ алдарт жүжигчин маань юм нэхэх тун ч дуртай. Цаг зав гарвал нэхмэлийн утсаа бариад суучихдаг гэнэ.

Бейонсе – зөгийн аж ахуй

Бейонсе зөгийн балны харшилтай охиндоо туслах зорилгоор зөгийн аж ахуй эрхэлж эхэлжээ. Удалгүй хобби болон хувирав. Одоо 80 мянга орчим зөгий, 2 зөгийн үүртэй.

Брэд Питт – вааран эдлэл

 

Брэд Питт салсны дараа сэтгэл санаагаа тогтворжуулах үүднээс шавар эдлэл сонирхох болжээ.

Деми Мур – эртний хүүхэлдэй

Түүнд музей нээх хэмжээний тийм олон эртний хүүхэлдэйний цуглуулга бий гэвэл итгэх үү?

 

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!