Эмэгтэйчүүдийн хамгийн өмсөх дургүй хувцаснууд

Хамгийн сүүлийн үеийн загварын чиг хандлагыг хүн бүр дагадаггүй. Зарим хүмүүс өөрсдийн хэв маягийг бүрдүүлэхэд анхаарлаа төвлөрүүлж, хэр алдартай брэнд гэдгээс үл хамааран дуртай хувцсаа авахыг хүсдэг.

Харамсалтай нь охид бүсгүйчүүдийн хувьд санаандаа нийцсэн, биед эвтэйхэн, загвар сайтай хувцас олно гэдэг тийм ч амаргүй ажил юм.

Эмэгтэйчүүд өөрсдөдөө таалагддаггүй хувцасны жагсаалт гаргасан бөгөөд хамгийн онцгүй мэдрэмж төрүүлдэг 23 хувцсыг онцолж байна.

1. Ямар ч халаасгүй өмд, юбка, даашинз. Хамгийн онцгүй нь бүгд хуурамч халаастай байдаг.

2. Бүх л охид кроп топ өмсдөг болсон. Гэхдээ онцгүй гэж байгаа биш л дээ. Бүтэн цамц олоод өмсөх үнэхээр хэцүү болжээ.

3. Ихэнх хувцасны загвар нь хэт энгийн, хямдхан бас чанар муутай бараа их болсон.

4. Аятайхан урттай яг өөртөө тохирсон подволк оллоо гэж бодтол урд талд нь “Амьдар, Инээ, Хайрла” гээд биччихсэн ч байх шиг.

5. Бүх эмэгтэйчүүд ягаан өнгөнд дуртай биш шүү дээ. Яагаад спорт хувцасны тасгийн ихэнх хувцас, гутал ягаан байдаг юм бэ?

6. Хөхний даруулга дотуур нь өмсөх боломжгүй шахам зүсэлттэй хувцас.

7. Шовх үзүүртэй гутлыг үзэн ядаж байна.

8. Урагдсан жинсэн өмд.

9. Өвдөгний өндөр гутал. Яахав зарим үед өмсөж болно л доо. Гэхдээ танд яг таарсан ийм гутал олно гэдэг тун хэцүү. Зарим нь хэтэрхий бариу, зарим нь хэтэрхий сул байдаг.

10. Торон дотуур хувцас. Үнэхээр тухгүй мэдрэмж төрүүлдэг.

11. Полиэфир-спандексээр хийсэн бүх хувцас нэг л эвгүй байдаг. Халуун өдөр өмсөх тухай бодоод ч хэрэггүй.

12. Ийм хувцас өмсөөд бие засах тухай бодоод ч хэрэггүй. Нийтийн бие засах газар нүцгэлэх ажил гарна.

13. Амьтны зурагтай бүх хувцас

14. Нэхсэн торон дотуур хувцас. Ийм дотуур хувцас эмзэг хэсгийн арьсыг загатнуулж, арьсыг цочроодог.

15. Подволкны хувьд эмэгтэйчүүдийн ерөнхий загвар ийм байдаг. Гэвч үүнийг өмсөхөд үед нэг л тухгүй мэдрэмж төрөөд байдаг.

16. Өндөр өсгийт. Эмэгтэй хүн бүр өндөр өсгийт өмсөх дуртай биш. Алхаж, удаан зогсоход маш хэцүү байдаг.

17. Эмэгтэйчүүдийн хувцасны ихэнх нь эвгүй, гоо зүйн хувьд тааламжгүй, өмссөн хүнд тав тухгүй, чөлөөтэй хөдөлгөөнд саад болсон байхаар хийгдсэн байдаг.

18. (Онлайн) дэлгүүрүүдийн ихэнх хувцаснууд хэтэрхий задгай байдаг тул та үүнийг сургууль, ажил дээрээ өмсөж боломжгүй гэхэд болно. Хуучны загвартай даруухан хувцас олох үнэхээр хэцүү болсон.

19. Ugg гутал.  Энэ магадгүй муухай гэсэн үгийн товчлол байх. Хэзээ ч хэлбэр дүрсээ хадгалж чаддаггүй, цэвэрлээд байхад л бохир харагдаад байдаг сул талтай.

20. Мөрөвчгүй хөхний даруулга

21. Трико. Өөртөө яг тохирсныг л авахгүй бол хар дарсан зүүд л гэсэн үг.

22. Мөр ил гарсан цамц. Яагаад хүмүүс дандаа эмэгтэйчүүдийг дааруулах гээд байдаг юм бэ?

23. Цээж ил гарсан даашинз. Цаг үргэлж дээш нь татах хэрэгтэй болдог учир жижиг хөхтэй бүсгүйчүүд өмсөнө гэж зүүдлээд ч хэрэггүй.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!