Хаана ч байхгүй хамгийн амттай бяслагтай гамбир хийж сурцгаая

Дэлхий дээрх хамгийн амттай гэж хэлж болохуйц шанзтай боов хийх аргыг танд хүргэж байна.

Орц:

  • Гурил – 400 гр
  • Сүү – 200гр
  • Хөөлгөгч – 1 ц/х
  • Давс – 1 ц/х
  • Элсэн чихэр – 1 ц/х
  • Өндөг – 1 ширхэг
  • Бяслаг – 300гр

Хийх арга:

Сүүн дээрээ тус бүр нэг цайны халбага хөөлгөгч, давс, элсэн чихэр нэмж уусмал бэлдээд, үүгээрээ 400гр гурилаа зуурна. Зуурмагийг хүнсний скоч юм уу гялгар уутаар ороогоод 20 минут байлгаарай.

Энэ зуур тавган дээр 300 гр бяслагийг өндөгтэй хамт хутгаж бэлтгэнэ. Дараа нь зуурсан гурилаа тэнцүү хэсгүүдэд хувааж нимгэвтэр элдэх ба дээр нь бяслагаа тавьж чимхээд хоёр талаар нь хөвөх хэмжээний тосонд шаргал болтол нь шарах хэрэгтэй. Ингээд л таны амттан бэлэн боллоо.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!