Би 4 охинтой. Харин энэ аргыг хэрэгжүүлсний ачаар нөхрийнхөө хүсээд байдаг хүүг төрүүлж чадсан юм!

Хосууд хүүхэдтэй болж чадахгүй байгаагаа зөвхөн эмэгтэй хүнтэй холбож, тэднийг буруутгадаг. Гэвч зарим тохиолдолд эр бэлгийн эс хэт цөөн ялгарах, хэт сул байснаас болж үр тогтохгүй байх нь бий. Мөн эр бэлгийн эс сул байснаас үүдэн эрэгтэй хүүхэд тогтож, бүрэлддэггүй аж. Иймд өнөөдөр та бүхэндээ зориулан эр бэлгийн эсийг сайжруулж, тоог нь нэмэгдүүлэх аргуудыг танилцуулахаар бэлтгэсэн юм.

Сүүлийн үед хүмүүсийн амьдралын буруу хэвшлээс болж хосууд хүүхэдтэй болж чадахгүй байх асуудал нэмэгдэх болсон. Гэхдээ үүнийг техник технологи, шинжлэх ухааны хурдацтай хөгжлийн тусламжтайгаар эмчилж болох хэдий ч, багагүй цаг хугацаа болон хөрөнгө мөнгө шаардагддаг билээ. Иймд та бидний дуулгах энгийн хэрнээ үр дүнтэй аргуудыг эхлээд хэрэглээд үзээрэй.

1. Эр бэлгийн эсийн тоогоо өсгөх

Хэт халуун орчин, нөхцөл нь эр бэлгийн эсийн тоог цөөрүүлж, хүүхэд бүрэлдэх боломжийг багасгадаг. Мөн хэт бариу дотоож өмссөнөөр бэлэг эртхнийг дарж, эр бэлгийн эсийн үйлдвэрлэлийг бууруулдаг байна. Иймд та эдгээр байдлаас зайлсхийж, аль болох сул чөлөөтэй дотуур өмд өмсөж, халууцаж, хөлрөхөөс сэргийлээрэй.

2. Муу зуршлаа хаях

Бие эрхтнээ хордуулж, тамхи, согтууруулах ундаа ихээр хэрэглэснээр эр бэлгийн эсний үйлдвэрлэл буурч, зогсоход хүрдэг байна. Хэрэв та аав болж, амьд явсны хэргээ гаргахыг хүсч байвал муу зуршлуудаа хаяхыг зөвлөе.

3. Зөв хоолны дэглэм баримтлах

Шинэхэн жимс, ногоо, үр тариа хэрэглэх нь эр бэлгийн эсийн ялгаралтыг нэмэгдүүлж, эрч хүчээр сэлбэдэг. Харин та савласан хоол хүнс, түргэн хоолноос аль болох татгалзаж байгаарай.

4. Тогтмол дасгал хөдөлгөөн хийх

Хүн долоо хоногт 5 удаа, 45 минутаар дасгал хийхэд төрөлтийн түвшин харьцангуй өсдгийг эрдэмтэд батлаад байгаа юм. Ингэснээр тухайн хүн илүүдэл жин, стресс бухимдал зэргээс хол байж чадах тул эр бэлгийн эсийн тоо өсч, ертөнцөд нэгэн бяцхан үр бүрэлдэх боломжтой ажээ.

5. Нэмэлт амин дэм авах

Эрэгтэй хүний үржлийн явцыг сайжруулахын тулд нэмэлт тэжээл авч байх хэрэгтэй. Ингэхдээ С витамин болон цайрыг түлхүү хэрэглэж, эр бэлгийн эсний боловсруулалтыг дэмжээрэй. Та өдөрт 2000-6000 мг С витамин биедээ хуримтлуулж байх ёстой юм.

Та эдгээр аргуудыг ашиглаж, эр бэлгийн эсээ сайжруулснаар үр тогтох чадвар нэмэгдэхээс гадна эрэгтэй хүүхэдтэй болох магадлал харьцангуй өндөр болдгийг эрдэмтэд тогтоожээ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!