Бүхэл өдрийн турш нэг дотуур хувцастайгаа байвал юу болох вэ?

Ихэнх хүмүүсд дотуур хувцас өмсөхгүй байх нь дүрмээс гажууд, хачин санагдаж магадгүй. Мэдээж хувцасныхаа дотуур өмсөж, шөнө ч тайлж унтдаггүй учраас арга ч үгүй биз. Гэхдээ хааяа үүнийг өмсөхгүй байх нь тав тухаас гадна эрүүл мэндийн олон талын ашиг тустай аж. Тиймээс буруу дотуур хувцастайгаа удаан явахад ямар сул талтай болохыг дараах нийтлэлээс хүлээн авна уу.

Эмзэг хэсэгт амьсгалах боломж олгодоггүй

Хэрэв та синтетик материалтай торон дотуур хувцас өмсөх дуртай бол энэ зуршлаа өөрчлөхийг зөвлөж байна. Хэдийгээр нийлэг даавуу нь хөвөн даавуунаас илүү дур булаам харагддаг ч агаар орох боломж бага учраас хөлс чийгийг бий болгодог. Тиймээс та ийм төрлийн дотуур хувцаснаас үе үе завсарлага авахгүй бол мөөгөнцрийн халдвар болон бэлгийн замын ямар нэг үрэвсэлд хүргэж болзошгүй юм.

Эвгүй үнэр үүсгэх магадлалтай

Синтетик дотуур хувцас нь хөлс чийгийг бий болгодог гэж дээр дурдсан шүүдээ. Гэхдээ энэ нь бий болгоод зогсохгүй өөртөө шингээх чадвар муу байдгаас хөлс чийг биед шингэж, агаар оруулахгүй явсаар эмзэг газраас эвгүй үнэр үнэртэх нөхцөл бүрддэг.

Арьсыг цочроох эрсдэлтэй

Хэт бариу эсвэл өөрт тань харшлах материалаар хийгдсэн дотуур хувцас өмсөхөөс зайлсхийгээрэй. Учир нь ийм дотуур хувцас арьсыг цочроож, тууралт, халдвар үүсэх эрсдэлийг бий болгодог. Тиймээс аль болох сул хувцас өмсөж, хааяа дотуур хувцасгүй байх нь тун тустай гэнэ.

Харшилд өртөмтгий болгох магадлалтай

Таны дуртай ягаан эсвэл улаан өнгийн дотуур хувцас хэдий гоёмсог харагддаг ч тэдгээрт агуулагдах химийн будаг нь улайлт, цочрол үүсгэдэг. Тийм ч учраас ийм дотуур хувцсыг өдөр бүр өмсвөл будагч бодисын хор сөргөөр нөлөөлөх нь гарцаагүй тул орой унтахдаа тайлж, эсвэл ямар нэг химийн будаггүй цэвэр даавуун дотуур хувцас сонгохыг санал болгож байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!