Өвлийн турш биед хуримтлагдсан хорт бодисыг гадагшлуулж, гэдэс багасгах жор

Хүний хоол боловсруулах тогтолцоогоор 70 жилийн дотор 100тн орчим хоол хүнс, 40000 литр шингэн дамжин өнгөрдөг. Үүнээс үүдэн нэг хүний биед дунджаар 4кг орчим хорт бодис үүсч, улмаар цус бохирдож, дотоод эрхтнүүдэд ихээхэн хохирол үзүүлдэг байна.

Түүнчлэн энэ нь бөөр, элэгний өвчин, чихрийн шижин, өтгөн хаталт, бодисын солилцооны эмгэг, арьсны тууралт гэх мэт олон асуудлын эх үүсвэр болдог.

Гэхдээ гэдэс дотроо тусгай тоног төхөөрөмжөөр цэвэрлүүлж болдог ч өртөг өндөртэй дээрээс нь зөвхөн 40-50 см-ийн өнгөц хэсгийг л цэвэрлэж, гэдэсний салст бүрхэвчийг гэмтээх сул талтай.

Харин үүний оронд “Маалингийн гурил” хэрэглэвэл гэдэсний ялгадас, шимэгч хорхой, илүүдэл бодисыг арилгадаг тул 3 долоо хоногийн турш хэрэглэснээр гэдэс дотрыг бүрэн цэвэрлэх боломжтой. Мөн үүнээс гадна өөх тос шатаах, холестерины түвшинг зохицуулах, цистет хөдлөх, амьсгалын замын өвчнөөс урьдчилан сэргийлэх зэрэгт онцгой үр дүнтэй. Тиймээс ходоод гэдсээ дараах байдлаар цэвэрлэхийг зөвлөе.

  • 1-р долоо хоног- 1 халбага маалингийн гурил, 100гр кефир /тарагны хөрөнгө исгэн гаргаж авсан ашигт бүтээгдэхүүн/
  • 2-р долоо хоног- 2 халбага маалингийн гурил, 100гр кефир
  • 3-р долоо хоног- 3 халбага маалингийн гурил, 150гр кефир

Мөн үр дүнг илүү түргэсгэхийн тулд өдөр бүр 2 литр энгийн эсвэл зөгийн балтай ус ууж болно. Хэрэв маалингийн гурил байхгүй бол маалингийн үрийг кофе бутлагчаар нунтаглаад хэрэглэж болох ба бүдүүн гэдсийг цэвэрлэх энэхүү аргыг жилд ердөө нэг л удаа хийх ёстойг анхаараарай.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!