Бидний гутал худалдаж авахдаа гаргадаг нийтлэг алдаа: Үүнээс болж хөлөө гэмтээж, олон асуудалтай тулгардаг

Анх гутлыг хэдэн мянган жилийн өмнө хүмүүс хөлөө хамгаалах зорилгоор бүтээжээ. Харин өнөө үед энэ зорилгоос гадна загварлаг, ганган гутал сонгох нь бас нэг чухал зүйл болоод байна. Тиймдээ ч тэр үү гаднах байдлаас нь болоод хөлд эвтэйхэн, хөнгөхөн байх нөхцөлийг 2-рт тавих нь цөөнгүй тохиолддог. Тиймээс гутал сонгохдоо гаргадаг түгээмэл алдаа болон хөл өвдөхөд нөлөөлдөг бусад шалтгаануудыг танилцуулъя.

Өглөөгүүр гутал сонгох

Дэлгүүр хэсэхэд цаг хугацаа хамаагүй мэт санагдах ч энэ нь таны бодсоноос ч чухал. Учир нь хүний хөл өглөөнөөс хойш явсаар өдөр нь хөөж, томордог тул энэ цагаар дэлгүүр хэсвэл бариу гутал авах магадлалтай.

Ямар төрлийн хөлтэйгөө мэддэггүй

Өөрт хамгийн тохиромжтой гутлаа сонгохын тулд ямар төрлийн хөлтэйгөө мэдэх нь тун чухал. Харин үүнийг тодорхойлох энгийн арга бол хөлөө усанд дүрээд картон цаасан дээр гишгэх юм. Хэрэв мөр бүтнээрээ гарсан бол та хавтгай хөлтэй байж болох ба ул нь  дотогш шигдэж суухаас сэргийлсэн гутал авах нь зүйтэй. Нөгөөтэйгүүр таны хөлийн мөр урд хуруу болон өсгий хэсгээрээ л тодорч гарсан бол энэ нь нуман хөлний илэрхийлэл юм. Ийм хөлөнд илүү зөөлөвчтэй гутал сонгох хэрэгтэй. Түүнчлэн мөрний зөвхөн гаднах хагас хэсэг нь гарсан бол таны хөл  хэвийн байна гэсэн үг.

Зөөлөвчтэй улавч нь зөвхөн хөлний өвчин эмчлэхэд зориулагдсан гэж бодох

Үүнтэй холбоотой нийтлэг буруу ойлголт бол зөөлөн улавч нь  зөвхөн хөлний өвчтэй хүмүүст зориулагдсан гэж үзэх юм. Гэхдээ ийм улавчийг өдөржин зогсоо ажил хийдэг хүмүүс ч бас хэрэглэвэл хөлд маш эвтэйхэн байна.

Байнга нэг гутлаа өмсөх

Хэдий дуртай байсан ч нэг гутлаа үргэлж өмсөх хэрэггүй. Магадгүй энэ нь загварын тал дээр зохимжгүй гэсэн санаа байж болох ч, үүнтэй огт хамаагүй аж. Харин энэ нь байнга буруу гишгэх, ул хэсгийг элэгдэлд оруулах, улмаар хөлийг гэмтээх талтай.

Гутлын хэмжээгээ мэддэг ч хөлийн хэмжээгээ мэдэхгүй байх

Гутлын хэмжээ нь бренд бүрт өөр өөр байдаг тул хөлийнхөө хэмжээг мэддэг байх нь таарсан гутлаа олоход тустай. Гэхдээ хөлний хэмжээ жирэмслэлт, жин нэмэгдэх зэргээс шалтгаалан өөрчлөгдөж болно гэдгийг санаарай.

Улны материалыг шалгахгүй байх

Гутлын ул нь тав тухыг хангахад чухал үүрэгтэй. Жишээ нь, спорт гуталны ул уян хатан, бүх хөдөлгөөнд тохирсон байх ёстой бол резинэн ултай гутлыг өвөл өмсвөл хөлдөж халтирах эрсдэлтэй. Тиймээс гутлын улыг дараах байдлаар тодорхойлоорой:

  • Ширэн ул нь зөөлөн, гялалзсан шинж чанартайн дээр хуруугаараа товшиход чанга дуугардаг.
  • Резинэн ул нь матт өнгөтэй ба хуруугаараа товшиход бараг дуугардаггүй.

Полюретан ул нь уян хатан, гулсамтгай бус материалтай гэхчлэн өөр өөр байна.

Ганцхан хөлдөө гутал өмсөж үзэх

Хүний бие тэгш бус хэмтэйг бид мэднэ. Мөн голдуу нэг хөл нь нөгөөгөөсөө арай том байх нь элбэг учраас гутлыг аль аль талдаа өмсөж үзэх нь тухтай байхад нөлөөлдөг.

Зөвхөн өсгийг нь харах

Өндөр өсгийтэй гутал өмсөх нь үргэлж хэцүү байдаггүй ба ийм төрлийн гутал сонгохдоо өсгийнөөс илүү улыг нь харахыг зөвлөж байна. Түүнчлэн зузаан болон платформ ултай өсгийт нь өмсөхөд маш эвтэйхнээс гадна хөлний хуруунд даралт үзүүлэх нь бага байна. Харин эсрэгээрээ нимгэн ултай гутал намхан өсгийтэй байлаа ч хөл өвтгөх магдлалтай.

Теннисний зориулалттай гутлыг өдөр тутамдаа өмсөх

Ийм гутал нь үйлдвэрээсээ тодорхой хугацаанд өмсөхөөр хийгдсэн байдаг. Гэтэл насанд хүрсэн хүн өдөрт 2.4-3.2 км алхдаг гэж тооцоод, уг гутлыг өдөр бүр өмсвөл хагас жил хүрэхгүй хугацаанд л элэгдэлд орж муудна гэсэн үг.

Салаатай тавчикыг удаан хугацаагаар өмсөх

Мэргэжилтнүүд салаатай тавчикыг төдийлөн өмсөхийг зөвлөдөггүй. Учир шалтгаан нь мэдээж хөлийн хуруунд гол ачааллыг өгч, удаан явахад хөл өвдөх, тааламжгүй байдал бий болоход оршино. Харин үүний оронд шагайгаар уядаг оосортой тавчик өмсвөл хамаагүй эвтэйхэн байх болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!