Гэрийн нөхцөлд шамбарам буюу геморрой өвчнийг эмчлэх 6 арга

Судлаачдын мэдээлснээр шамбарам бол ихэнх насанд хүрэгчдэд тохиолддог нийтлэг зовиур бөгөөд шулуун гэдэсний хураагуур судас гол төлөв хошного орчимд зангилаатан үрэвсэх өвчин юм. Үүнээс үүдэн хүндрэх, суух зэрэгт төвөгтэй болдог. Гэхдээ шамбарамыг гэртээ эмчлэх хэд хэдэн арга бий бөгөөд өвчин хүндэрвэл эмчид хандах нь зүй ёсны хэрэг гэдгийг сануулъя.

Халуун ванн

Эмч нарын зөвлөснөөр шамбарамыг эмчлэхийн тулд өдөрт 15 минутын турш халуун усанд орох хэрэгтэй ба өгзөг хэсэгтээ сайтар хүргэхийн тулд онгорхой суултуур хэрэглэж ч болно.

Witch hazel буюу гамамелиса цэцэг

Уг цэцгийг усанд дэвтээж ханд бэлдээд, бөөрөнхий хөвөнд шингээн шууд түрхсэнээр шамбарам арилахад нөлөөлөх ба арьсыг чангалах үйлчилгээтэй аж.

Алое

Цэвэр алое нь арьсыг тайвшруулж, үрэвсэл дарах нөлөөтэй тул шамбарамыг эмчлэхэд ч бас эерэг нөлөө үзүүлнэ.

Мөс

Энэ өвчинг эмчлэх түгээмэл аргуудын нэг нь мөсөөр арчих явдал юм. Мөсийг алчуур нь ороогоод 15 минутын турш зовиуртай хэсэгтээ үрж өгнө. Энэ нь хаванг багасгаж, өвдөлт намдаахад тусална.

Эпсом- Глицериний хольц

2 хоолны халбага эпсом давсыг адил хэмжээний глицеринтэй холиод шамбарам  дээр шууд түрхэх хэрэгтэй. Мөн үүнийг 15-20 минут байлгах ба шаардлагатай бол 4-6 цаг тутамд давтан хийгээрэй.

Нойтон ариун цэврийн цаас

Шамбарам гарч ирсэн үед хуурай эсвэл ямар нэг үнэртэй цаас хэрэглэхээс зайлсхийсэн нь дээр. Үүний оронд чийгтэй алчуур юм уу ариун цэврийн цаас хэрэглэвэл тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!