Эмгүйгээр толгойн өвдөлтийг намдааж болох гайхалтай аргууд

Хэдийгээр толгой өвдөх нь маш түгээмэл байдаг ч сэтгэл санаа, ажил төрөл, тэр ч байтугай нийгмийн амьдралд сөргөөр нөлөөлдөг. Гэхдээ уг өвдөлтийг намдаах хэд хэдэн арга байдаг бөгөөд өвдсөн үедээ ашиглах дараах зөвлөмжүүдийг хүргэж байна.

  1. Биологийн идэвхтэй цэгт иллэг хийх

Ерөнхийдөө хүмүүсийн чих, гэдсэнд бойжиж буй ургийн байрлалтай төстэй ба биеийн бүх хэсэгт үйлчлэх олон даралтын цэг байдаг. Жишээ нь, чихний дэлбээний яг ард байрлах цэгийг зөөлөн массажилснаар толгойн өвчнийг намдаадаг бол, чихний дээд хэсэгт дарснаар тархиар хатгах буюу мигрень өвдөлтийг бууруулах давуу талтай аж.

  1. Утаж болгосон хоолноос зайлсхийх

Утсан загас, мах зэрэг нь хэдий амттай байдаг ч толгойн өвдөлтийн үед энэ төрлийн бүтээгдэхүүнээс татгалзах нь дээр. Учир нь утсан хоол хүнс нь хүний биеийн гистамин хэмээх бодисыг нэмэгдүүлснээр толгой өвдөхөд хүргэдэг. Тиймээс толгой тань байнга өвддөг бол ийм хоолыг цэснээсээ хасах нь тохиромжтой.

  1. Толгойн өвдөлтийг хүйтэн жингээр намдаах

Хэрэв толгой маш хүчтэй өвдвөл хүзүү, зулай, дух зэрэг газрууддаа хүйтэн жин тавиад үзээрэй. Энэ нь цусны судсыг агшааж тайвшруулахад тустай юм.

  1. Кофег ихээр уухгүй байх

Кофе шимэх нь сэтгэл санааг дээшлүүлж, өдрийг сайхан өнгөрүүлэхэд туслахаас гадна, толгой өвдөхөд сайнаар нөлөөлдөг. Гэхдээ кофег хэт их хэмжээгээр бус тохирох тунгаар нь уух ёстойг анхаараарай.

  1. Өөрт тохирсон дасгалаа сонгох

Идэвхтэй байж, тогтмол дасгал хийх нь эрүүл амьдралын хэв маяг гэдгийг хэн хүнгүй мэднэ. Гэсэн хэдий ч хүнд жин өргөх, эрчимтэй кардио хийх зэрэг нь зарим хүний бие махбодод зохицдоггүй. Тиймээс үргэлж толгой өвдөх зовиур илэрдэг бол дасгалаа солиод үзэх хэрэгтэй ба йог сунгалт гэх мэт зөөлөн дасгалууд нь эсрэгээрээ хурцадмал толгойн өвчинг бууруулдаг гэнэ.

  1. Үсээ боохгүй байх

Мигрень өвчнөөс зайлсхийхийн тулд үсээ сул тавьж, аль болох боохгүй байх шаардлагатай. Учир нь үсээ боосноор хуйх татагдаж, энэ байдлаараа удаан явсны эцэст толгойн өвдөлт мэдрэгддэг байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!