“Алдарт эх” болоод улам гялалзах болсон топ модель Пүрэвсүрэнгийн үзэсгэлэнт төрх

Топ модель Д.Пүрэвсүрэнг хүмүүс хөөрхөн сайхан гэж л харж байснаас хөдөлмөрч бүсгүй гэдгийг хүмүүс тэр бүр мэддэггүй. Тайз, дэлгэц гээд олон салбарт авьяасаа гайхуулсан урлагийн салбарын гялалзсан бүсгүй Топ модель, жүжигчин, Соёлын тэргүүний ажилтан Д.Пүрэвсүрэн 2 жилийн өмнө “Алдарт эх”-ийн II одонгоор энгэрээ мялаасан билээ.

Тэрбээр гэр бүлийн хамт халуун орноор аялж яваа бөгөөд дөрвөн хүүхэд төрүүлсэн хэдий ч улам үзэсгэлэнтэй харагдах болжээ.

Бие давхар байх хугацаандаа йогоор хичээллэж, эрүүл бөгөөд илүүдэл жингүй хүүхдээ төрүүлж болдог гэдгийг олон ээжүүдэд өөрийн биеэр үлгэрлэж харуулсан юм.

Сонирхуулахад тэрбээр нэгэн ярилцлагандаа өөрийн гоо сайхны бяцхан нууцыг хуваалцжээ. “Би натурал юманд их дуртай. Өглөө болгон чихэргүй тараг иддэг. Ааруул аарц их иддэг. Зарим үед хурц юм идмээр санагдвал Солонгос хоол иддэг. Ээжийнхээ гарын хоолонд дуртай. Илүүдэл жин стрессээс болж үүсдэг. Үнэхээр идмээр байвал идэх хэрэгтэй. Өдрийн 3 хоол иддэг хүний ходоод яаж хоол боловсруулж чадаж байна гэж боддог. Боловсруулах цаг гаргах ёстой.” гэжээ.

Үзэсгэлэнт бүсгүйн сүүлийн үеийн зургуудаас:

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!