“Намайг надаас илүү хэн мэдэх билээ?” гэж хэлээд л үс зүс, царай төрхөө өөрийн гараар өөрчилсөн хүмүүс

Мэргэжлийн нүүр будалтын артист, үсчин дээр очоод өөрийн шинэ төрхийг бий болгодог хүмүүс цөөнгүй. Гэвч эсрэгээрээ итгэл найдвар алдаж, хүссэн дүр төрхийг бүрдүүлж чадалгүй харин ч баллаж орхидог чадвар муутай артистууд ч олон. Тэгвэл бусдад биш, зөвхөн өөртөө итгэж өөрийн гадаад төрхийг санаандаа хүртэл өөрчилж чадсан бүсгүйчүүдийн түүхийг та бүхэндээ хуваалцаж байна.

Хуримын өдрийн үс засалт болон нүүр будалтаа өөрөө хийсэн. Үсээ яг л ийм догь болгохыг хүсч байсан юм. Сэтгэл санаа үнэхээр сайхан байна.

Би өөрөө үснийхээ дотор хэсгийг цайруулсан. Маш их таалагдаж байгаа шүү.

Нүүрээ будаж сурч байгаа. Улам бүр сайжирсаар байгаа шүү.

Би өөрийгөө өөрчлөх их дуртай хүн л дээ. Бусдыг гуйхгүйгээр өөрийгөө янз бүр болгож кайф авдаг.

Үснийхээ цайруусан хэсгийг бүгдийг нь тайраад авчихсан.

Хуримын нүүр будалтаа өөрөө хийхээр шийдээд одоо бэлтгэлээ хангаж байна. Өдөр бүр туршиж байгаа.

Үсчин хэзээ ч миний хүссэнээр үсийг маань тайрч өгдөггүй. Тийм болохоор өөрөө үсээ тайрдаг болчихсон. Өнөөдөр гэхэд урд үсээ тайрчихлаа.

Урт үснээс залхаад өөрөө тайрчихсан. Үнэхээр гоё болсон шүү. Хүмүүс үсчин болсон ч болохоор юм байна гэсэн.

Хуримын нүүр будалтаа өөрөө хийсэн. Будалт маань 14 цагийн дараа ч гоё хэвээрээ байсан. Өөрөөрөө бахархсан шүү.

Өөрөө будчихсан. Өнгө нь маш сайн орсон шүү.

Өөртөө гоё чёлк тайрчихлаа. Болдог л юм байна.

Өмнө ба дараа: Өөрийгөө ийм авьяастай гэж мэдсэнгүй шүү.

Өнөөдөр төрсөн өдөр маань. Тэгээд өөртөө шинэлэг зүйл хийж өгмөөр санагдаад үсээ тайрчихлаа.

Хуримын өдрөө өөрийнхөө үсийг ингэж буржгар болгож янзалсан.

Чухал өдөртөө бэлтгэж нүүрээ өөрөө будлаа. Сэтгэл хангалуун байна.

Маш их бодож төлөвлөж байгаад өөрөө үсээ тайрчихлаа. Хүн бүр зохиж байна гэж хэлсэн.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!