Хүүгээ өсгөхийн тулд “Супермэн”-ий дүрийг бүтээж, супер од болохоос татгалзсан ганц бие аавын түүх: Тэр бүх карьераа золиосолж, хүүгээ өсгөсөн

Олон хүн зурагтаар супер баатруудыг үзэх дуртай байдаг. Гэхдээ зарим тохиолдолд тэд амьдрал дээрээ хүртэл жинхэнэ баатрууд болж хувирдаг бөгөөд үүний нэг жишээ нь Дин Кейн юм. Тэрээр 1993 онд “New Adventure of Superman” цуврал киноны гол дүрээр олонд танигдсан ба хүүгээ асран хүмүүжүүлэхийн тулд карьераа орхисон ганц бие аавын хувьд үнэхээр баатарлаг нэгэн гэдгээ нотолсон байна. Тиймээс бүх эцэг эхчүүдэд үлгэр дуурайлал болгох үүднээс Кейны уг түүхийг нийтэлснийг хүлээн авна уу.

  1. Тэрээр бага насандаа хүнд хэцүү замыг туулжээ

1966 онд жүжигчин залуу Шарон Танака,  Рожер Танака нарын гэр бүлд төрсөн ба харамсалтайгаар аав нь тэднийг орхин явж, түүнээс хойш төрсөн эцэгтэйгээ дахин холбогдоогүй гэдэг. Гэхдээ түүнийг 4 настай байхад ээж нь Кристофер Кейнтэй гэрлэжээ.

Мөн түүний найз бүсгүйг Саманта Торрес гэдэг бөгөөд 2000 оны 6 сард тэд анхны хүүгээ өлгийдөн авчээ. Гэвч хосуудын харилцаа сайнаар үргэлжлээгүй тул Торрестой асран хамгаалагчийн төлөө удаан тэмцэж, эцэст нь 2011 онд уг эрх Кейнд ирсэн байдаг. Тэрээр ааваасаа болж хүнд хэцүү үеийг их туулсан учраас хүүгээ эцэггүй өсгөхийг огт хүсэхгүй байсан нь мэдээж.

  1. Хүүгээ ганцаараа өсгөж, олон золиос амсчээ

Жүжигчин залуу хүүгийнхээ хажууд байнга байж, өдөр болгоны хоолыг нь хүртэл өөрийн гараар хийж өгдөг байжээ.

Түүнчлэн тэрээр “Би хоол хийхдээ тийм ч сайн биш, гэхдээ янз бүрийн зүйл хольж, ямар нэг хоол болгохдоо тун сайн” хэмээжээ. Мөн Кейн хүүгийнхээ бүх тэмцээнд оролцож, хөл бөмбөг, сагсан бөмбөг, бейсболын дасгалжуулагч нь болжээ.

  1. Тэр шийдвэртээ харамсдаггүй

Жүжигчин карьераа түр хойшлуулж, хүүгээ өсгөхөд анхаарлаа хандуулсан нь маш их шүүмжлэл хүртсэн ч Кейн “Би гаргасан шийдвэртээ хэзээ ч харамсдаггүй, хамгийн сайн аав байхыг хичээдэг, хүмүүсийн юу гэх нь огт хамаагүй” гэж итгэл төгс хэлжээ.

  1. Аав хүүгийн салшгүй холбоо

Дин Кейн инстаграмдаа өөрсдийнхөө зургуудыг хуваалцаж, “Би хүүгээрээ маш их бахархдаг, тэр ч надаар бахархдаг байх. Миний энэ дэлхийн хамгийн хайртай хүн бол хүү минь” хэмээн нийтлэсэн байна.

  1. Тэрээр бодит амьдралдаа жинхэнэ Суперман байж чадсан

Түүний хүүгийнхээ төлөө хийсэн бүх зүйл эцэг эхийн агуу хайрын тод илэрхийлэл болсон ба алдартай нэр хүнд, ажил амжилтаа орхиж, хүүгээ нэгдүгээрт тавьсан нь үнэхээр гайхалтай.

  1. Одоо Кейн карьераа үргэлжлүүлэн ажиллаж байна

Тэрээр хүүгээ жаахан том болоход,  Риплигийн “Believe It or Not” болон “The Adventure of Superman” гэх адал явдалт шоуны зохиолчоор ажиллаж байжээ. Мөн “The Broken Hearts Club”, “Out of time” зэрэг кинонд тоглосон аж. Харин одоо тэрээр “The Platform”, “Supergirl” зэрэг телевизийн шоунд оролцон, амжилтаа ахиулж байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!