Хүүхэд байхаас л ээжийн хийж өгдөг байсан алимны компотны жор

Өнөөдөр та бүхэндээ алим жимсээр компот хийх жорыг хүргэхээр бэлтгэлээ. Амттай компот хийж, хайртай үрсээ дайлаарай.

Орц:

  • Алим – 2 кг
  • Нимбэг – тал
  • Элсэн чихэр – 1 халбага
  • Цэвэр ус

Тагтай шилэн савнууд бэлтгээд угааж ариутгана. Алимаа угааж цэвэрлээд шоо дөрвөлжин болгож хэрчээд шилэн савнуудад хувааж хийгээрэй.

Дээр нь нимбэгний шүүсээ цацаж, сав тус бүрт нэг халбага элсэн чихэр хийнэ. Цэвэр хүйтэн усыг алим дээрээ дүүргэж таглаад бага зэрэг сэгсэрч элсэн чихрээ уусгаарай.

Үүнийгээ том тогоонд хийж, бөөрөөр нь алчуураар боогоорой. Одоо тогоондоо бүлээн ус хийх бөгөөд шилэн савны тал хүргэхэд хангалттай. Зуухаа асааж, 15 минут буцалгаад унтраана. Үүнийгээ 2-3 цаг байлгаад аваарай.

Бэлэн болсон компотоо төрөл бүрээр идэж болно. Өглөөний цайнд хамгийн тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!