Амралтын өдрийн амтат жор: Зайдсаа үрээд пирошки хийгээрэй

Пирошки нь мах, төмс, байцаатай гээд олон төрөл байдаг. Тийм ч учраас энэ удаад шинэ жор буюу зайдастай пирошки хийх энгийн аргыг хүргэж байна. Гэр бүл, хайртай дотны хүмүүстээ хийж өгөх хамгийн амттай хоолны тань нэг болох нь гарцаагүй.

Зуурмаг бэлтгэхэд:

  • Тараг – 200 гр
  • Ургамлын тос – 3 ц/х
  • Элсэн чихэр – 1 ц/х
  • Өндөг – 1ш
  • Гурил – 2 аяга
  • Давс – 1ц/х
  • Сода – 0.5 ц/х

Шанзанд:

  • Зайдас – 4ш
  • Бяслаг – 100гр

Хийх арга:

Юун түрүүнд өндгөө хагалаад дээр нь давс, элсэн чихэр, хөрөнгө хийж сайтар хутгана. Дараа нь гурилаа шигшиж сода болон ургамлын тос нэмээд нялцгай эсвэл хатуу зуурмаг болголгүй усыг нь тааруулан зуурах ба ингэхдээ урьдчилан бэлдсэн өндгөө нэмнэ. Үүнийгээ 10-15 минут амраагаарай.

Харин энэ хооронд зайдас, бяслаг хоёроо үрэгчээр үрээд хүсвэл давс бага зэрэг перецээр амталж болно.

Эцэст нь гурилаа жижиг хэсгүүдэд таслан тийм ч нимгэн биш байхаар илдэх ба бяслагтай зайдасаа хийж, энгийн пирошкины чимхэлтээр чимхэж бэлэн болгох хэрэгтэй.

Мэдээж хийж дуусмагцаа тосоо халаагаад, пирошкигоо хоёр талаар нь шарах бөгөөд майонез, гич, кетчупээр амталж идвэл илүү тохиромжтой.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!