Хөлд эвгүй гутлыг хялбархан өөрчлөх шинэлэг аргууд

Зарим төрлийн гутал, тэр дундаа шинэ гутал нь хөл холгох, барих зэрэг олон асуудлыг үүсгэж байдаг. Энэ нь цаашлаад ажил бүтэлгүйтэх үйл ажиллагаа цалгардах гол шалтгаан болж болдог учраас хөлд эвгүй  гутлыг хурдан хугацаанд өөрчлөх хэдэн зөвлөмж оруулсаныг уншиж сонирхоорой.

  1. Шархны лент нааж хөлөө халтирахаас сэргийлээрэй

Шинэ өсгийт аваад сайн үзэлгүй гулгамтгай ултайг авчихсан бол өсгий хэсэгт нь лент наагаарай. Ингэвэл  хөл лентэнд зуурч гулгахгүй болно.

  1. Хальсалсан төмсөөр гутлаа сунгах боломжтой

Хэрэв таны гутал бариад байвал төмс хальслаад гутландаа хийж хонуулах хэрэгтэй ба төмсний чийг нь үүнийг бага зэрэг томруулахад туслах юм. Харин өглөө нь гутлаа сайтар арчихаа мартуузай.

  1. Салаатай тавчик өмсөхдөө хумсны будаг түрхэхэд л хангалттай

Тавчик болон хурууны хооронд үрэлт үүсч, цэврүүтэхээс сэргийлж тэр хэсэгтээ бага зэрэг өнгөгүй хумсны будаг түрхээд үзээрэй.

  1. Хатуу ултай өсгийттэй удаан яваад хэрэггүй

Зарим гутлын ул маш хатуу байдаг тул хурдан ядрах, хөл цуцах үе гардаг. Тэгвэл ийм гутлынхаа уланд ариун цэврийн хэрэглэл наагаад, бүхэл өдрийн турш таатай явах боломж бий.

  1. Ямар ч гутлыг өвлийн гутал болгож болдог

Өвөл хаяанд ирж гадаа хүйт орсон үед заавал үстэй том гутал өмсөхгүйгээр фибер даавууг улавчныхаа хэмжээтэй хайчилж аваад ямар ч хамаагүй гутланд хийгээд өмсвөл барагтай л бол даарахгүй. Гэхдээ идэр есийн хүйтэнд өвлийн гутлаа өмсөх нь мэдээжийн хэрэг.

  1. Оймсоор гутлаа томруулах боломжтой

бариу гутлыг томруулах нь харьцангуй энгийн. Гол нь хэд хэдэн хос оймсыг бөөрөнхийлөөд гутландаа чихэх хэрэгтэй. Өглөө нь мэдэгдэхүйц томорсон байх ба шаардлагатай бол хүссэн үр дүнд хүртлээ үргэлжлүүлж болно.

  1. Өсгийт өмсөхдөө оймсоо ил гаргах шаардлагагүй

Өндөр өсгийт өмсөх хэдий сайхан ч халуун үед хөл халууцаж, ул нь гулгамтгай болдог ба үүнээс сэргийлэхийн тулд ихэнх бүсгүйчүүд оймс өмсдөг. Гэвч шилэн оймс захаараа цухуйгаад жаахан болхи харагддаг тул оймсоо зурагт үзүүлсэн шиг зөвхөн хоёр, гурав дахь хуруунд өмсөж ил гарахаас зайлсхийгээрэй.

  1. Хөл холгохоос урьтаж даавуугаар боох хэрэгтэй

Салаатай тавчик удаан өмсөхөд хөл холгож үрэгддэг шүү дээ. Тэгвэл олмыг нь даавуун уяагаар ороовол хөлд эвтэйхэн дээрээс нь олон төрлийн загварт хувиргах боломжтой.

  1. Гутал томдоод байвал порлон хийгээд өмсөөрэй

Том гутлыг агшаах арга төдийлөн хомс тул урд зайнд нь порлон, хөвөн зэрэг зөөлөн зүйлсийг хийж өмсдөг.  Гэхдээ дараа нь хэрэглэсэн жийргэвчүүдээ хаях хэрэгтэй. Эс бөгөөс эвгүй үнэртэж мэднэ.

  1. Үдээсээ зөв үдвэл илүү эвтэйхэн болно

Пүүз өмссөн үедээ дараах аргаар үдээсээ үдвэл өсгий хөдөлж цэврүүтэхгүй. Ингэхдээ баруун зүүн 2  талын үдээсэндээ гогцоо гаргаж, эсрэг тийш нь оруулан үдсэнээр илүү бат бөх  байна.

  1. Өдөр тутмыг зөөлөвч болгон ашиглаарай

Хэрэв таны хөлийн ар холгоод байдаг бол энгийн өдөр тутмыг голоор нь хайчлаад наахад л бүх зүйл шийдэгдэнэ.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!