Өндөр суудалтай өмд өмсөж, супер од шиг харагдах 7 зөвлөгөө

Хувцаслалт гэдэг таны нэрийн хуудас. Бие галбир, царай төрх гээд бүхнийг зөв харагдуулахад хувцас хамгийн том нөлөө үзүүлнэ. Тэгвэл трэнд болоод буй өндөртэй суудалтай өмдийг хэрхэн зөв өмсөх талаар зөвлөмжүүдийг хүргэж байна.

Дээгүүрээ богино топ өмсөх

Өндөр суудалтай өмд өмсөж байгаа тохиолдолд дээгүүрээ богино топ өмсөх нь хамгийн зөв сонголт. Та бэлхүүс хэсгээ ил гаргаж харагдуулснаар илүү туранхай, зөв бие галбиртай харагдах юм.

Цамц, подволкоо зангидах

Өндөр суудалтай өмд өмсөж байгаа бол дээгүүр нь урт, том футволк өмсөхөөс татгалз. Хэрэв үнэхээр өмсөж байгаа бол доод хэсгийг нь зангидаж илүү догь харагдуулаарай. Харин футволкоо өмдөн дотуураа чихэж, нэвсгэр харагдуулах хэрэггүй.

Бариу цамц өмсөж, өмдөн дотуураа хийх

Өндөр суудалтай өмд нь таны урт хөлтэй, туранхай, гоолиг харагдуулах давуу талтай. Тиймээс үүнийг дээгүүр өмсөх хувцастайгаа зөв хослуулж чадвал ёстой л сугалаанд хожлоо гэсэн үг. Өндөр суудалтай өмдний дээгүүр аль болох бариу цамц өмсөх хэрэгтэй. Мөн үүнийгээ өмдөн доогуураа хийж, хувцаслалтаа илүү цэгцтэй харагдуулаарай.

Зөв хэмжээтэй хувцсаа өмсөх

Хэт бариу эсвэл хэтэрхий жижиг өмд таныг сайхан харагдуулахгүй. Мөн хэт том өмд нь таныг илүү том биетэй, зузаан харагдуулах талтай. Тиймээс яг л өөртөө таарсан өмд өмсөж байгаарай.

Гутлаа харуул

Өндөр суудалтай өмд нь өндөр өсгийтэй гуталтай маш сайхан зохицдог. Ингэснээр та ёстой л мисс шиг урт хөлтэй харагдана гэсэн үг. Гэхдээ анхаарах ёстой нэг зүйл нь та хөлөө ил гаргах хэрэгтэй. Нэг ёсондоо хэтэрхий урт өмд өмсөж болохгүй.

Хөнгөн даавууг сонго.

Хэтэрхий бариу өмд өмсөх дургүй бол нимгэн даавуун сул загвартай, өндөр суудалтай өмд ч өмсөж болно. Энэ бол таны сонголт. Мөн энэ загварын өмд нь илүү эрхэмсэг, дэгжин харагдуулдаг гэдгийг нуух юун.

Бэлхүүсээ тодотгох

Бэлхүүсээ тодотгож, гоёмсог бүс тэлээ зэргийг зүүгээрэй. Ингэснээр таны бие хоёр хуваагдаж харагдах төдийгүй хөлийг улам бүр урт харагдуулна гэдэгт итгэлтэй байж болно.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!