Дуучин В.Баттулга болон түүний охин Б.Дуулим нарын шүүмжлэл дагуулсан зураг

Дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтайгаа хоршин дуулдаг гэдгээр нь хүмүүс андахгүй. Тэд өдгөө хөдөө, орон нутгуудаар аялан тоглолт хийж яваа юм.

Ийн тоглолттой яваа өдрүүдэд нь ирэх онд болох тоглолтынх нь шинэ постер зураг цацагдсан бөгөөд эл постер зургийг сэтгүүлч Х.Уламбаяр өөрийн цахим хуудаснаа шүүмжилсэн нь олны дунд багагүй маргаан дэгдээгээд байна.

Олон хүмүүс сэтгүүлч Х.Уламбаярын талд байгаа бөгөөд тус постерт гарсан зургийг шүүмжилсэн нь зөв гэж үзэж байна. Харин дуучин В.Баттулга “Бидний хөдөлмөрийг доромжилж миний охиныг гутаалаа” хэмээн хатуу тэмцэхээ илэрхийлээд байна.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!