Үргэлж бухимдаж, давчдаад хэцүү байна уу? Таныг тэр бүх зовлонгоос салгах энгийн арга энд байна!

1. Бид зөв зохистой хооллох хэрэгтэй бөгөөд ялангуяа органик хоол хүнсийг идэж байх хэрэгтэй. Энэ маш чухал юм шүү. Зөв хоол хүнсийг зүй зохистой хэмжээ тунгаар иддэг байх.

2. Эрүүл мэнддээ анхаарал хандуулах хэрэгтэй. Бага зэргийн дасгал, ёога болон бясалгал нь таны эрүүл мэндэд ач тустай.

3. Харилцаа холбоо. Энэ нь хүн бүгдийг санаа зовоосон асуудал байдаг бөгөөд энэ тухай ярих зүйл зөндөө л бий л дээ. Гэвч би танд 3-н зүйлийг л зөвлөе. Үүнд:

1-рт ЭМЭГТЭЙЧҮҮДЭД
2-рт ЭРЧҮҮДЭД
3-рт ХОЁУЛАНД НЬ

A- Юуны өмнө ЭМЭГТЭЙЧҮҮДЭД хандаж хэлэхэд “Та хэзээ ч өөрийн эр нөхрийн ЭГО буюу нэр төрийг доромжлон түүнийг нь дэвслэх хэрэггүй. Яахав нийгэм болон бусдаас түүнд дарамт шахалт ирж болох хэдий ч тэр өөрийн гэртээ тэгээд мөн өөрийн эхнэртээ тэнэг мунхаг хэмээн хэлүүлж дарамтлагдах учиргүй.

B- Харин ЭРЧҮҮДЭД хандаж хэлэхэд та өөрийн эхнэрийн тэрхүү уйлж унжиж, усан нүдлэж үглэн дуулж буй тэрхүү сэтгэл хөдлөлийг хэзээ хорьж дарах гэж оролдох хэрэггүй. Эмэгтэйчүүд өөрийн бодсон санасанаа ингэж л илэрхийлж байдаг.

C- Харин ХОЁУЛАНД нь хандаж хэлэхэд та бүгд бие биенээсээ “Чи надад үнэхээр хайртай юу?” хэмээн асууж эсвэл “Чи надад ерөөсөө хайргүй” хэмээн түүнд битгий хэлээрэй. Ингэж та хайрын тухай гомдоллож, түүнийг шаардах нь сайн зүйл ерөөсөө биш байдаг юм шүү. Учир нь шаардлага нь таны болоод нөгөө хүнийхээ “Хайр”-ыг устгаж байдаг юм. Бие биедээ өгөөмөр уужим сайхан сэтгэлээр хандаж “Би чиний л төлөө энд байна!” хэмээн хэлээрэй. Ингэж бие биедээ хэлэх үед үнэхээр сайхан зохирол найрсал бий болдог юм шүү. Харин үүний оронд хэн хэнээсээ илүү ихийг авах гэж тэмүүлцгээх үед сөрөг байдлыг бий болгодог юм. Ийнхүү бид авахаасаа илүү өгөхийн сайханыг мэдрэх үед л бид амьдралдаа бүрэн боловсорч өсөж хөгждөг юм. Энэ бол жинхэнэ амжилтанд хүрсэнийг илтгэж буй хэрэг юм шүү.

4. Оюун санааны мэдлэг уншиж дасгал бясалгал хийхэд өөртөө цаг гаргах хэрэгтэй.

5. Хэсэг хугацаанд ч болов аниргүйд умбаж байх хэрэгтэй. Хамгийн багадаа л гэхэд жилдээ 4 хоногыг гүн аниргүйд очин өөрийн дотор ямар сайхан зүйл байдгыг таньж мэдэж байх хэрэгтэй. Дээд курст бид 4 хоногыг хамтдаа сууж цугтаа бясалган өөрийгөа танин мэдэж байдаг. Энэ нь үнэхээр том өөрчлөлтийг бидэнд авчирч байдаг юм. Яг батарейгаа дүүргэн цэнэглэж байгаатай адил. Тэгснээр өөрийгөө танин мэдэж оюун сүнс гэж юу вэ болон би гэж яг юу юм бэ гэдгээ ойлгон ухаарч бөгөөд яагаад.энэ дэлхий хэмээх гариг дээр амьдарч буйгаа ухаарч ойлгож байдаг юм.

Тэгснээр бидний амьдралын зорилго нь зөвхөн идэх, унтах, дэмий хоосон хов яриа хөөцөлдөн явсаар насыг барах юм уу эсвэл өөр зүйлд байна уу гэдгийг тунгаан үзэх чадвартай болдог. Тэгж бид өөрсдийгөө танин мэдэхэд зориулж бага зэрэг цаг зав гаргавал ихийг танин мэдэж чадна шүү дээ.
Жилдээ нэгээс хоёр удаа ингэж өөртөө цаг гаргаж чадвал үнэхээр маш сайн хэрэг шүү. Үүний дараа таны инээмсэглэлийг хэн ч арчин хаяж чадахгүй болдог бөгөөд мөн хэн ч таныг үймрүүлж чадахгүй болдог юм. Тэгээд та жинхэнэ төвдөө байж чаддаг болдог юм шүү. Ингэж танд маш олон талын зөв сайхан хандлагууд шинээр нээгдэж байдаг юм шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!