Эмч нарын зөвлөсөн, хүйтэнд огт хийж болохгүй зүйлс

Бид танд, хүйтний улиралд эрүүл мэндийг айхтар гэмтээдэг 6 зүйлийг танилцуулъя. Өөрийнхөө болон хайртай хүмүүсийнхээ төлөө үүнийг амьдралдаа дагаж мөрдөөрэй!

1. Хүйтний улиралд гадаа гарахдаа хамар болон амаа ороолтоор битүү ороох хэрэггүй

Мэдээж ингэснээр таныг хоолой өвдөх, эсвэл боронхитноос хамгаалах мэт боловч эсрэгээрээ хүсээгүй өвчинд хүргэнэ. Ороолтоор ам, хамраа битүүлснээр халуун цан уур хүйтэнтэй нийлж, ороолтыг жижиг мөсөөр хучиж хөлдөөнө.

Ингэснээр агаар улам бүр хүйтэн болж, ороолт нь нэг ёсондоо кондишн үүрэг гүйцэтгэж эхэлнэ. Хүйтэн агаар хоолой болон уушги руу шууд очиж өвтгөнө гэсэн үг юм.Харин түүний оронд гарахаасаа өмнө хамраа сайн цэвэрлэж байгаарай.

2. Хамар битүүрэхэд дусаалга дусаагаад гадуур явж болохгүй

Хамрын дусаалга нь хэдийгээр хамрын хөндийг чийгшүүлж, битүүг арилгах үйлчилгээтэй боловч, дусаагаад гадаа гарснаар яг эсрэг үйлчилгээг үзүүлж эхэлдэг. Эсрэгээрээ хамрыг хуурайшуулж, загатнах мэдрэмжийг төрүүлдэг.

3. Битгий яар!

Гадаа хүйтэн байгаа тул бүгд л яарч сандран, дулаан газрыг эрж барааддаг. Ингэснээр амьсгал хурдсаж, нэмэгддэг. Хэрэв үнэхээр даарч байвал, хэдэн хором дулаан газарт нөмөрлөн, амьсгалаа дараад тайван яваарай. Учир нь энэ нь зүрхэнд маш муугаар нөлөөлдөг байна.

4. Сайн амьсгал!

Гадаа хүйтэн байгаа учраас хүмүүс хүйтэн агаар залгихаас сэргийлж, маш бага, жаахнаар амьсгалдаг байна. Ингэснээр харин ч хүнийг хүчилтөрөгчийн дутагдалд оруулж, зүрхэнд ачаалал өгдөг. Мөн толгой өвдөх, дотор бачимдах шинж тэмдгүүд илэрч болно. Иймд богино хугацаанд болов гараад хангалттай сайн амьсгал.

5. Гадаа гарахаасаа өмнө халуун цай уух хэрэггүй!

Ингэх нь таныг удаан хугацаанд дааруулахгүй байна хэмээн бодвол эндүүрэл юм. Ингэснээр харин ч эсрэгээрээ таныг төд удалгүй дааруулж эхэлнэ.

6. Гарахаасаа өмнө халуун шүршүүрт орж, үсээ угаах хэрэггүй!

Биеийн нүх сүвүүд нээгдсэнээр таныг улам бүр дааруулах болно. Мөн нойтон үстэй гарвал тархины судасны нарийсал өвчинд хүргэж мэднэ шүү.

Фэйсбүүк сэтгэгдэл
error: Мэдээлэл хамгаалагдсан !!